Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө эгүүлэн татлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж нэлээд хэл ам дагуулсан.
Нэмэлт өөрчлөлтөөр 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадны иргэн Монгол Улсад оршин суух эрхтэй болох асуудлыг тусгасан билээ. Өөрөөр хэлбэл 100 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гаднын иргэн хөрөнгө оруулагч нэрээр Монгол Улсад оршин суух эрхтэй болох хуулийг батална гэдэг учир дутагдалтай талаар УИХ-ын гишүүд шүүмжилсэн. Энэ байдлаас үүдэж П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төслийг санаачлаагүй гэж “бултаж” байв.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг төслөө эгүүлэн татаж буйгаа дээрх дөрвөн гишүүн мэдэгджээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Анужин Ганхуяг мэтийн оруулахаар санаархж байсан хуульулсын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэггүй,яагаад улсын эсрэг нөхөд их хуралд гараад ирэвээ,энэ нөхдийг 24 оноос өмнө эргүүлэн татаж шалгаа
Санал асуулга ав, гуйж биш гуйлгаж мөнгөө оруулдаг болго
Х.ганхуяг .Булгантуяа хоер үхэж далд ороосой .энэ 5 сард хэлэлцэнэ гэж бнашдэ . Одоо яанаа
ene avgai er ymar bolovsroltoi yum bol zugeer hunii oron too bugulsun uls. g zailuul ch
Дайн самуунтай үед 50 000 доллар гэдэг юу ч биш байлгүй дээ монголоор дүүрэн дүрвэгсэд орж ирэхийг ч үгүйсгэхгүй...
Нэг л сайн ойлгосонгүй. Эргүүлэн татлаа гэснээ 5 сард хэлэлцэхээр төлөвлөж байна гэдэг нь !!!