Б.Жавхлан: Хилээр 20 сая төгрөгтэй тэнцэхүйц үнэт металл авч гарахыг хориглоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Засгийн газар өнөөдөр /2022.04.04/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэв. 

Энэ талаар хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьснаар найман чиглэлээр арга хэмжээ авна гэдгийг тодотголоо. Тухайлбал, уг хуулийн төслийг араалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж, батлах бөгөөд Монголбанкны хувьд мах, гурилын нөөц бүрдүүлэлт, шаардагдах санхүүжилтийг бий болгох эрхийг олгожээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ хууль өргөн баригдаж, яаралтай батлагдаад явна. Эдийн засаг, төсөв, хувийн хэвшил гэсэн гурвын харилцан хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтыг урагшуулах, бизнесийн орчныг төр хангах зэрэг олон боломж нээгдэнэ гэж харж байна. Энэ хуулийг баталснаар багц найман арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хувьд газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулж банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй хүүгийн боломжийг бий болгох ханшийн эрсдлийг бууруулах эрхийг олгоно. Олборлосон алтаа тушааж амжаагүй бол энэ хуулийн хэрэгжих хугацаанд хариуцлага тооцохгүй. Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ, баталгаа гаргаж болно. Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй иргэн хил, гаалиар 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет  үнэт металл гаргахыг хориглоно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.42) 2022 оны 04 сарын 04

20 сая бөгөөд 1 төгрөгтэй тэнцэх бол зөвшөөрөх юмуу хаашаа юм. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гэх мэтээр хэлдэггүй юмуу.

0  |  0
zochin(43.242.243.97) 2022 оны 04 сарын 04

20 sayiim une buhii eemeg bugjuu ziugeed yavj bolohgui yu ha ha ha medreluuliigee

0  |  0
Top