Засгийн газар өнөөдөр /2022.04.04/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэв.
Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Шатахууны нөөц хангалттай бий. Хуульд гаалийн зохицуулалтыг шаардлагатай бол хийх зохицуулалтыг Засгийн газарт өгч байна. Нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал гарч ирээд байгаа.Тиймээс эргэлтийн хөрөнгийн 400-аад тэрбум төгрөгийн асуудлыг Монголбанк шийднэ. ОХУ-д зарим шатахууныг гадагшаа экспорт хийгдэхгүй байна. Зарим аж ахуйн нэгжид шатахууны илүүдэл бий. Тиймээс Засгийн газар үнийг багасгах зорилгоор хэлцэл хийнэ. Энэ бүхэнд хөрөнгө зарцуулагдана гэж ойлгох хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
ene ch ih hund bolson doo tsag bitgii aldaarai daruihan l yomaa hiij baimaar bn tarialalt ene jil hoiton mash chuhal boloh shinjtei bn.
Xuviin kompanaas shatxuun xudaldaj avna gesen vgvv