Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг зохицуулах хуультай болно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалд оролцож буй иргэдтэй уулзлаа. Тэдний дундаас төлөөлөл гаргаж, байр суурийг нь сонсов. Энэхүү уулзалтын үеэр төв талбайд цугласан иргэд "Ажлаа хий" гэдэг шаардлагыг дуу нэгтэйгээр шаардаж байв. 

Жагсаалд оролцож, саатуулагдсан залууст хариуцлага тооцохгүй суллахыг шаардав

Ерөнхий сайд: Би хэн нэгнийг ямар нэгэн байдлаар барьж хорь гэж хэлдэг Ерөнхий сайд биш. Би эндээс гараад Цагдаагийн ерөнхий газрын даргатай уулзана. Цагдаагийн болон хуулийн байгууллага алдаа гаргасан бол уучлалт гуйж байна.

Жагсаал хийх гэж зөвшөөрөл авдаггүй байх санал гарав

Ерөнхий сайд: Жагсаал бүхэн эмх замбараатай байдаггүй. Жагсаалын дундуур үймээн самуун болвол эрдэнэт хүний амь нас эрсэднэ. Тиймээс жагсаалыг утга төгөлдөр болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй.

Хариугаа яаралтай өгөхийг шаардав

Ерөнхий сайд: Яаралтай Засгийн газрыг хуралдуулна. Зарим асуудлыг УИХ-аар шийдэх ёстой. Тиймээс та бүхний төлөөлөл оролцох нь чухал. Үнийн өсөлтийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул гэдэг асуудлыг тавина. Бүх зүйлийг энд ярих зохимжгүй.  

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.58) 2022 оны 04 сарын 08

ДОЛЛАРЫН ХАНШИЙГ БУУЛГААД Л ХУЛИАР ХАНШИЙГ НЬ ТОГТВОРТОЙ БОЛГОЧИХ. ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС БОЛЖ ҮНЭ ӨСӨӨД БАЙНА

1  |  0
tatvar(112.72.8.250) 2022 оны 04 сарын 08

tur tatvaraar ard tvmeng daramtalj tatvarin baitsaagch nar avilgal avch bnaa saidaa anhaararai

0  |  0
Зочин(192.82.89.182) 2022 оны 04 сарын 08

Үнтйн өсөлт ханшийг зохицуулах хуультаы болох нь зөв

2  |  0
1(202.21.114.139) 2022 оны 04 сарын 08

цалингаа нэмээ

0  |  1
Top