Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Засгийн газар өнөөдөр /2022.04.08/ ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчтай уулзах үерээ Засгийн газрыг ээлжит бусаар яаралтай хуралдуулж, жагсагчдын тавьсан шаардлага, асуудлыг танилцуулахаа мэдэгдсэн.

Тодруулбал, "Жагсагчдын тавьж байгаа шаардлагын дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, яаралтай хуралдуулна" хэмээн мэдэгдсэн тул ийн Засгийн газрын ээлжит бус хурал зарлагджээ.

Одоогоор хуралдааны цаг тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top