Жагсагчдын 15 шаардлагын 4-ийг нь УИХ-тай хамтарч шийдэхээр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Засгийн газар өнөөдөр /2022.04.08/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар өчигдрөөс эхэлж төв талбайд төр, засгийг ажлаа хийхийг шаардаж жагсаж байгаа залуусын тавьсан 15 үндэслэл бүхий шаардлагыг авч хэлэлцсэн юм. 

Тэгвэл хуралдаан өндөрлөсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо төв талбай дээр мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Жагсаалд оролцогчдын зүгээс тавьсан Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг хэлэлцлээ. Нэгт, үнийн өсөлттэй холбоотой хуулийг боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Сая УИХ-ын даргатай утсаар холбогдлоо. Энэ хуулийг УИХ энэ сарын 15-ны өдрийн дотор хэлэлцэн батлахаар боллоо. Хоёрт, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын удирдлагууд хуралдаанд оролцлоо. Саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж мэдээллээ. Мөн дахин ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэдгийг хэллээ. Гуравь, авлига албан тушаалд холбогдсон этгээдийг ял наймаалцсан хэлбэрээр шийдэхгүй байх хуулийн төслийг яаралтай байдлаар өргөн барихаар тогтлоо. Албан тушаалтнуудыг ялгаварлахгүйгээр шалгахаар боллоо. Хөгжлийн банк зэрэгтэй холбоотой асуудлыг олон нийтийн зүгээс шахаж байгаа гэдгийг холбогдох хуулийн байгууллагад мэдэгдлээ. Дөрөвт, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн тогтоолыг сэргээлээ. Төрийн албан тушаалтнуудын тасалгаанд ам.метрийн шалгуур тавих зэрэг хэмнэлийн горимд шилжихээр боллоо" гэв. 

Түүнчлэн "Төрийн өмчит газруудыг олон нийтийн хяналталд оруулахаар болж, асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо. Залуучуудын холбооны байрны асуудлыг шамшигдуулсан зэрэг асуудлыг шалгаж, хуралдаанаар АТГ-т шилжүүлж шалгуулахаар боллоо. Нийт 15 шаардлагын 11-ийг нь Засгийн газар бие дааж шийдэх эрхтэй байна. Цаашлаад бусад асуудлыг нь УИХ-тай хамтарч ярилцах асуудал байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 08

Mongoliin zasagiin gazariin nuutsad baidag bvh nuutsiig zadal dandaa udamshsan hulgaichidiin asuudal baigaa .Ted Mongol ulsiin erunhii said erunhiilugch bolj baigaad gadaada tsugtan dvrvej urvach bna.Turiin nutsiig hariihand hudaldaj bna.Ene bol.Ardchilal bish.Ardchilala bol kumizamaas ilvv komunizam baihiig ardchilala gedeg.Shudarga hvvhedvvd ardchiliig bie bologdog.Teheer baga nasanii hvvhedvvdiin surgaltiig huuli zvin said.Bolovsoriin said 2 uurchiluh bolson.

0  |  0
Top