ЗГ: Жагсагчдын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 09

Засгийн газар өчигдөр (2022-04-08) ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэсэн Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахална, мөн шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах юм.

Тус Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oops?!(202.126.88.182) 2022 оны 04 сарын 10

Ingeel oorsodteigoo negtgeel irheeree hud daa. Dotroo hagaraldaad l ehelne gsn ug shdee. Muu sanaa ni gej yavtsan lagaanuud shuu

0  |  0
зочин (202.9.46.63) 2022 оны 04 сарын 09

Ерөнхий сайд аа ....тэтгэврийн нас нь хуульд зааснаас хэтэрсэн, тэтгэвэр цалин 2-г зэрэг авдаг, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагад ажиллаж бга 55-с дээш насны эмэгтэй, 60- с дээш насны эрэгтэй 4000 орчим хүнийг тэтгэвэрт нь гаргаж залуучуудад ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй. Зарим хүмүүсийн тэтгэврийн нас нь 10- аад жилээр хэтэрчихсэн мөртлөө албан тушаалаа хувийн өмч мэт бодчихсон этгээдүүд ч байна. 4000 залууд ажлын байр гарна

1  |  0
Зочин(122.201.24.132) 2022 оны 04 сарын 09

Компьютер барьсан нөхөр тэр ажлын хэсэгт чинь орсон бол худ болоод явчихна даа.

0  |  0
зочин(66.181.181.127) 2022 оны 04 сарын 09

түшмэд нар ард түмнээс хэт холдоод хүмүүсийн амьдрал ямар байгааг мэдэхгүй болсон тул залуустай хамтарн ажиллах нь маш зөв дөө илүү дутуу юм ярьж хүмүүсийн дургүй хүргэдэг түшмэд нарыг боль гэх хэрэгтэй дээ

0  |  1
иргэн(202.9.46.63) 2022 оны 04 сарын 09

….МОНГОЛД БОЛЖ БҮТЭХГҮЙ БГА ЗҮЙЛИЙН ИХЭНХИ НЬ ШҮҮХ ПРОКУРОРЫН БУРУУ ШИЙДВЭРҮҮДЭЭС БОЛЖ БНА.... БУЗАРТСАН ШҮҮХ ПРОКУРОРОО ХЭЗЭЭ ЯАЖ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ БНА ВЭ??? УЛСАД ХЭДЭН ТЭРБУМ, ИХ НАЯДААР ТООЛЛОГДОХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТОМ ГЭМТ ХЭРГҮҮД ШИЙДЭГДЭХГҮЙ УДАХ, ЭСВЭЛ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ БГА НЬ УЛСЫГ ХОХИРООЖ, АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ, УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТАЖ БНА.... үүнийг ажлын хэсэг анхааралдаа аваасай. ЗАЛУУЧУУДЫН ДАРААГИЙН ЖАГСААЛЫН БАЙ НЬ ШҮҮХ ПРОКУРОР БОЛОХ ШИНЖТЭЙ.!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top