Шадар сайд С.Амарсайхан аж ахуйн нэгж, иргэдээс дараах асуудлын хүрээнд санал авч байна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын нэг томоохон зорилт болох Төрийн бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд тухайлсан салбаруудын үйл ажиллагааг шинэчлэх, сайжруулахтай холбоотой иргэдийн санал хүсэлтийг нээлттэй сонсож, бодлого үйл ажиллагаанд тусгахыг зорин ажиллаж байна.
Энэ ажлыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлэн хэрэгжүүлэхээр Та бүхний санал хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, зөвлөмж зөвлөгөө, гомдол, өргөдлөө amarsaikhan@cabinet.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье. Ирүүлсэн санал хүсэлт, шүүмж, зөвлөмжүүдтэй нэгбүрчлэн танилцаж, салбар дундын уялдаа холбоогоор нь нэгтгээд тодорхой хариу, шийдэл гаргах болно.
Хүндэтгэсэн: Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь бол та нар төрд гарахаараа л төрийн албан хаагчдыг цүнх баригчдаараа сольж, тэр нь бас хамсаатнуудаа ажилтай болгох гэж төрийн энгийн албан хаагчдыг халж сэлгэдэггүй бол төрийн алба, ажил гольдирлоороо л явчих гээд байгаа юм ш дээ. \n