НДШ-ийн 50 хувийг буцаан олгохоор шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.15/ боллоо. 

Хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Ингээд төсөвт ямар зардлыг танах, ямар зардлыг нэмэх талаар Засгийн газрын сайд нар мэдээлэл өглөө. 

Төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалингийн хэмжээг инфляцтай уялдуулж үе шаттай нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар барина гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Төсөв дээр тавдугаар сарын 1-нээс тендер зарлагдан, гэрээ хийгдээгүй байгаа төсвийн хөрөнгө оруулалтыг царцаана. Тамгын газар болон төсөвт байгууллагуудын байр, театр, музей, цогцолбор, талбай тохижуулалт зэрэг сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад байрны засвартай холбоотой зардлыг хасаж байгаа.

Төр зайлшгүй оролцох шаардлагагүй төрийн өмчит үйлдвэрийг хувьчилна. Зарим нэг үйлдвэрийн 34 хувийг төр эзэмших бодлого барина. 

Цэрэг, цагдаагийн байгууллагаас бусад төрийн байгууллагын дүрэмт хувцсанд 3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Одоо зарцуулагдаагүй байгаа 2,5 орчим тэрбум төгрөгийг танана. 

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийг буцаан олгоно. Төрийн болон орон нутгийн өмчит ажиллаж байгаа газрын тос, уул уурхай эрхэлж буй аж ахуй нэгжээс бусад аж ахуй нэгжийн ажилчдад олгоно. Ингэхдээ төсвийн тодотгол батлагдсаны дараа ирэх тавдугаар сараас олгох байх гэсэн хариултыг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. 

Тодруулбал, татвар төлөгчийн өөрийнх нь төлдөг 9,5 хувийн 4,5 хувь нь тухайн сард олгогдоно. Сайн дураараа НДШ төлдөг иргэдийн 50 хувь нь 2022 он дуустал олгогдоно. Энэ жилийн хүндрэлийн хувьд түр зуурын арга хэмжээ. Цаашид томоохон хэмжээний шинэчлэл хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top