Украины асуудлаас үүдэлтэйгээр барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан учраас Кремль орлогын гол эх үүсвэрээ хадгалах зорилгоор газрын тос, байгалийн хийгээ найрсаг харилцаатай орнуудадаа ямар ч хамаагүй үнээр зарахад бэлэн байна гэж тус улсын Эрчим хүчний сайд мэдэгджээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Оросын “Известия” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш баррель тутамд 150 ам.доллар хүрч болзошгүй. Гэхдээ бидний үүрэг бол нефтийн үнийг таамаглах бус газрын тосны салбарын үйл ажиллагааг хэвийн хангах явдал юм. ОХУ найрсаг харилцаатай орнууддаа газрын тос болон нефтийн бүтээгдэхүүнийг ямар ч хамаагүй үнээр зарахад бэлэн байгаа” гэсэн байна.
Эрчим хүчний сайдын хэлснээр, борлуулах үнэ нэг баррель нь 80-150 ам.долларын хооронд хэлбэлзэж магадгүй гэнэ. Орос-Украины дайны улмаас өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээрх “Brent” маркийн газрын тосны ханш баррель тутамд 120 ам.доллар хүрсэн. Энэ нь сүүлийн найман жил буюу 2014 онд ОХУ Крымийг эзлэн түрэмгийлснээс хойших газрын тосны рекорд ханш болсон юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар газрын тосны үнийн өсөлт харьцангуй намжиж, “Brent” баррель тутамд 111.7 ам.доллар, Оросын “Sokol” 98.71 ам.доллар, “ESPO” 79.72 ам.долларт тус тус хэлбэлзэж байна. ОХУ-ын Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга Павел Завалный хэлснээр Хятад, Турк хоёр бол Кремлийн найрсаг харилцаатай орон аж. Гэхдээ Николай Шульгинов найрсаг харилцаат орнууд гэдэгт ямар улсууд багтаж байгаа талаар тодорхой хэлээгүй аж.
ОХУ-ын Засгийн газар тус улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоосон Европын холбооны 27 улс, АНУ, Канад, Их Британи, Швейцарь, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань тэргүүтэй 48 улсыг “Нөхөр бус орнууд” гэж тодорхойлсон. Хамгийн сүүлд, НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн газар Москваг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай Ерөнхий ассамблейн хуралд дэмжих болон түдгэлзэх санал өгсөн орнуудыг “Нөхөр бус орон” гэж тооцно. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагаа болон бусад чухал ач холбогдолтой асуудлуудаар хамтран ажиллахад Ерөнхий ассамблейн санал хураалтад дарсан саналын байр суурийг харгалзан үзнэ гэдгийг илэрхийлсэн.
Ч.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Батцэцэг сайд ажлаа хий!
Манайх өөрсдөө том том баагаад байгаа болохоос сайн харилцаатай байна уу үгүй юү авч хэлцэхгүй тоохгүйшдээ .тэгээд хөрш учир гэрээ хэлцэл хийх ажлаа сайн хөөцөлдөж хямд үнээр ажлаа бүтээгээд явдаг хүн байдагдаа.сайд нар гэж хоосон пээдийхээс өөр юмгүй хогууд байх юмаа.
Монгол бол эрдэс,түүхий эдийн бааз гэж олон улсад дүгэгддэгийг ил гаргаад хэлчихье. Дэлхийн хэмжээнд олон улсын асуудлаар Монголтой хатьцдаг нэг ч улс орон байхгүй. Учир нь монголын төр засаг нь авилгалаар, мафийн шинжтэй сонгууль явуулж засаглалын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэгээс бие даасан тусгаар улсын статусаар харьцдаггүй юм байна.
Шатахуун биш газрын тосоо гэсэн байгаа биз дээ, түүхий газрын тосоор одоохондоо манайх юу хийх вэ дээ, газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд ороогүй л байгаа биз дээ
Орсууд манайд хэзээ ч тэгж хамруулахгүй ээ дээрэлхээд л ядуу дорой гарын доор байнга байлгах сонирхолтой
Юугаа хийгээд суугаад байгаа юм бэ? ОХУ тай гэрээ хэлцэл хийж хямдаар шатахуун аваад энэ өсөөд байгаа шатахуунийхаа үнийг буулгаачээ. заавал өндөр үнтэй авч саяны хуулиараа хувааж идэх гээд байгаа юм уу Үндэсний аюулгүй байдлийн зөвлөл юу гээд дүлэгнээд суугаа юм бэ? хаврийн тариалалт эхлэх боллоо хурдан шатахуунаар хангаачээ. Та нар чи яагаад унтаад байгаа юм бэ?