Пенсильван мужид дөрвөн настай ихэр охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй этгээд мягмар гарагт цагдаа нар руу дайрчээ. Түүнийг хайж байсан цагдаа нар Мидтаун дахь орон гэргүй хүмүүсийг асрах газарт шалгалт хийж байгаад халдлагад өртсөн бөгөөд хоёр оффицерийн толгой руу цохиж, гарыг нь хазан зугтжээ.
22 настай Исайа Мецийг хохирогчдын гэр бүлийнхэн өргөж авсан гэнэ. Түүнийг нийтдээ 115 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд зургийг нь олон нийтэд ил болгон, эрэн сурвалжилж байгаа аж.
Түүний халдлагад өртсөн цагдаа нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )