Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлээд байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа. Түүнд эрүүгийн хэрэгт үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг хийж байна. Түүний хамааралтай тодорхой обьектуудад нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан. Ингээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл илэрсэн учраас түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг Авлигатай тэмцэх газраас прокурорын байгууллагад хүргүүлсэн.
-Д.Эрдэнэбилэгийг хэдий хугацаанд цагдан хорих вэ?
-Хэрэгт холбогдсон тухайн иргэнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ.
Прокурорын байгууллага саналыг боломжит хурдан хугацаанд хүлээж авч, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүргүүлдэг. Ингээд хэргийн холбогдогчийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг шүүхийн байгууллага шийднэ гэсэн үг.
-Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банкны байр болон гэрт нь нэгжлэг, шалгалтыг хийсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой баримтыг устгахыг завдсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Шалгаж байгаа үндэслэлийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөгч хуульд заасны дагуу хэрэгт хамаарал, ач холбогдолтой баримт байгаа гэж үзсэн тохиолдолд прокурорын зөвшөөрлийн хүрээнд нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.
Сэтгэгдэл ( 8 )
Эрдэнэбилэгийн ард Элбэгээгийн найз хар Отгоо, түүний ар талд ”Аугаа хүчит асаан танк Сү Батболд өөрийн шавь С.Баяр,У.Хүрэлсүх гээд хөвөрч өгөх ”Мушкатёрууд” хуяг дуулгаа өмсчихөөд хүлэг мориндоо мордчихоод хүлээж байгааг та бүхэн яаж мэдэх вээ дээ. Энэ сүр дуулиантай зарлаад байгаа ч бас учиртай.Жагсагчдад шилний цаанаас чихэр долоолгож молигон боорцог үнхүүлж байгаа юм.Гэрт хорих шийдвэр гарна.Хараад л байгаарай
Ene nuhur huurhii utsan huuheldei. Ard ni MANAN mafia asaalttai baij baina. Ta nar yaj ch chadahgui chatsaga tsarailaad hooson hotsorno.
Ene nuhur huurhii utsan huuheldei. Ard ni MANAN mafia asaalttai baij baina. Ta nar yaj ch chadahgui chatsaga tsarailaad hooson hotsorno.
Mongoliin 1 nomeriin mapiin tolgoilogch tiim amarhan barigdaj yal avah uu.Ene hvn hogiig changa baitsaah uym bol mash olon tonuulchid barigdah bolno bas mash aguu tom aalzanii shvleh zadrah bolno.Mongoliig numursun aalzanii toriin etsen en gahaidaa.
хамсаатнууд нь хамгаалаад хэрэгсэхгүй болгочихно оо гэж бодож байна
Хөөрхий одоо угаадасыг нь долоосон гөлөгнүүд нь шээс алдаж чацага харваж байгаа даа, боссоо суллахын тулд амиа өгөхөөс буцахгүй
Барах уу
Чадах уу юу л бол?