"Боао-2022" дээд хэмжээний уулзалт болж байна

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн удирдагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид санал бодлоо чөлөөтэй солилцдог "Боаогийн дээд хэмжээний уулзалт" дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Хайнань мужийн Боаод болж байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр болсон тус уулзалтын нээлтийн ёслолд видео хэлбэрээр үг хэлжээ.

Боаогийн дээд хэмжээний уулзалт нь "Цар тахал ба дэлхий: Дэлхийн хөгжлийг дэмжих, хамтын ирээдүйг бүтээх нь" гэсэн сэдэвтэй.

Боаогийн форумын төв БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод байрладаг. Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улс төрчид дэвшүүлсэн. Азийн 26 орон уг санаачлагыг дэмжсэнээр Азийн төлөөх Боаогийн форум 2001 онд бий болсон. 2002 оноос хойш жил бүр зохиогдож эхэлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top