Хятадад цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байна

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Гуанши мужийн Тяньдүн шянын уулархаг хэсэгт 100 мегаваттын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулагдан нарны энергийг цахилгаан эрчим хүч болгон үйлдвэрлэж байна. Уг төслийн талбайн хэмжээ нь 3000 мү /1га=15мү/ бол ерөнхий хөрөнгө оруулалт нь 570 сая юань. Энэ төсөл Гуанши мужийн томоон төслүүдийн жагсаалтад орж дөрөвдүгээр сарын сүүлчээс үйлдвэрлэсэн цэвэр цахилгаан эрчим хүчээ Хятадын дотоодын эрчим хүчний сүлжээнд нийлүүлэхээр бэлдэж байна. Жилдээ 171 сая мегаваттын цэвэр эрч хүч нийлүүлэх юм. Энэ нь жил дунджаар 53900 тонн нүүрснээс цахилгаан гарган авсантай тэнцэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top