Сараа, Баяр хоёрын дурлал сэргэж, нэг гэрт орох уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 15

 МАХН-ын хамгийн таагдашгүй удирдагч, одоогийн МАН-ын сул гишүүн С.Баярыг поп хатагтай Б.Сарантуяатай амрагийн холбоотой байсан гэж Монголын томоохон сонины дагавар сэтгүүлд зурагтай хөрөгтэй нь тавьчихаж. С.Баяр бол янагийн түүх зузаантай эр. Мань хүн улс төрд өөрийнхөөрөө гэнэт шийдчихдэг шигээ гэр бүлийн асуудлыг нэг л өдөр тас цохьчихдог, эргээд хардаггүй дөргүй бух шиг хүн гэж найзууд нь ярьдаг юм билээ. Харин Сараа бол дурлалын тал дээр шийдчихсэн “товариш”. Ямар сайндаа л “Би спорт маягийн секс хийж байгаа” ярихав даа. Наяын талыг насалсан эмэгтэй хүн тийм асуудал дээр ийм хөнгөн хандаж бас болмооргүйсэн. За тэр яахав. Хэрвээ хоёр эрхэм болзож байсан бол Баяр хаясан нь гарцаагүй. Улс орноо төгөлдөршүүлнэ гэдэг шиг урт удаан амьдарна гэж ярьж, ярьжчихаад нэг л өдөр “Би ингэж шийдлээ” гэдэг стандарт бус үгийг нь сонсоод поп хатагтай яасан их гомдоо бол. Уг нь бол тэрхүү сэтгүүлд Сараагийн амрагуудыг тоочих зорилго тавьж. Хүүгийнх нь эцэг Болдхуяг, Женко Баттулга, Санжийн Баяр, анхны амраг дуучин Ганхуяг гээд эрчүүдийн зургийг тавиад ийм л хүчирхэг эрчүүдийг Сараа эзэмдэж байлаа гэх аястай магтаал ч юм шиг, матаас ч юм шиг зүйл бичсэн байгаа юм. Энэ дундаас С.Баярыг онцолдог нь нөгөөдүүл нь бүгд хань бүлтэй болоод амьдрал нь тогтчихсон улсууд. Тэд нар эргэж буцна гэж байхгүй. Харин тавь гарч яваа С.Баяр хоёр багыгаа асарч тойлоод холын америкт байгаа охидоо гав ганцаар л санагалзаж сууна. 40 дөхсөн Сараа бас л хоёр хүүхэдтэйгээ хэдэн өрөөн дундаа холхиж байна. Аль, аль нь завтай, боломжтой байна. Тэр хоёр энэ сэтгүүлийг хараад нэгийг бодож, хоёрыг сэтгээ болов уу. Ядаж энэ мэдээг уншаад ...
Р.Зоригт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top