Х.Нямбаатар 15 цагийн таслалттай байна

Н.Баавгай | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирцийн талаар өнөөдөр /2022.05.27/ гишүүдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.

Ингэхэд хурал чуулганаа тасалсан гишүүдийн ирцийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүлж байгаа ба тэрбээр 15 цаг хурлаа тасалсан байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг, УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут, УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут, УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут, УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут, УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг, УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг, УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг, УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут, УИХ-ын гишүүн Т.Аубакир 5 цаг 26 минут, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 5 цаг 15 минут тус тус хоцролттой байна.

Харин огт хоцролтгүй байгаа гишүүдийн хувьд Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, М.Оюунчимэг, Г.Дамдинням, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Ж.Чинбүрэн зэрэг гишүүд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top