Папуа Шинэ Гвинейд галт уул дэлбэрч, 3 км өндөр үнс хаяжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Папуа Шинэ Гвинейн зүүн хойд хэсэгт орших Улавун галт уул дэлбэрч, гурван км өндөр утаа хаясан тухай орон нутгийн геологийн алба мэдээлжээ.

Галт уулаас 15 минут орчим саарал үнс, нурам хүчтэй цацагдсан байна. Үүний дараа галт уулын идэвхжил намжжээ. Өтгөн утаан хөшиг татсан тул орон нутгийн иргэний агаарын тээврийн компаниудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.

Папуа Шинэ Гвиней Номхон далайн галт тойргийн бүсэд оршдог байна. Эл тойрог нь 40 мянган км үргэлжилсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, галт уулсын гинжин хэлхээг үүсгэдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 03

Австралийн хажууд байдаг арал улс бил үү.

1  |  0
Top