СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон сартай нярай моринд өшиглүүлж, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд долоон сартай нярай хүүхэд моринд өшиглүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. 

Хэрэг гарах үед, нярайн эцэг эх хүүхдээ анзаараагүй байсан гэх бөгөөд хүүхэд гэрийн ойролцоо аргамжаатай байсан моринд өшиглүүлж амь насаа алдсан байна. Нярайг тэр даруй сумын эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгтийн тусламж авч чадаагүй гэх бөгөөд урьдчилсан дүгнэлтээр тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэжээ. Хэргийг тус аймгийн Сайхан сум дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (66.181.182.204) 2022 оны 07 сарын 02

7 hon sartai huuhdee anzaarahgui adguusnii hajuud tavisan gesen uguu???? Esvel uuruu mulhuud garchihdag yumuu???? Oilgohgui bn. Huduunii orkuda 7 sartai huuhed mash jaahan huuhed shdeee. Yahaad huuhdee anzaardagguin beee.

1  |  0
Зочин(66.181.185.221) 2022 оны 07 сарын 02

Тэнэг Монголчууд.Ийм эцэг, эхчүүдээс болж хүүхэд маш их эндэж байна. Хариуцлага тооцох ёстой.Яасан хаширдаггүй малнууд вэ.Хүүхэд гэдэг чинь ганц хором ч хараа салгаж болдоггүй юм.

4  |  0
Top