Л.Бямбасүрэн: Хорт хавдрын үеийн тусламж, үйлчилгээг 100 хувь дааж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.07/ хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Гуравдугаар тогтоол гарахаас өмнө эмчилгээний зардалд 25 хувийг иргэн өөрөө гаргадаг байсан бол тогтоол батлагдсанаар хорт хавдрын эрүүл тусламж үйлчилгээг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сан хариуцаж байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын үед эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой бүгдийг нь 100 хувь даагаад явж байна" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top