Наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 29-нийг хүртэл авна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Ардын хувьсгалын 100,101-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч буйг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Гадаадын жуулчдын тасалбарыг захиалахдаа

  • Албан бичиг,
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/,
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /ямар зочид буудалд байрлах/ гэсэн материалыг бүрдүүлж өгнө.

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top