Өнөөдөр өглөө /2022.07.08/ халдлагад өртсөн Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ Нара хотод ирж, нөхрийнхөө байгаа эмнэлэгт очсон тухай NHK мэдээллээ.
Акиэ Нара хотод ирэхдээ Киото хотоор дайрсан байна. Тэрбээр хар бараан хувцас өмсөж, бага хэмжээний чемодан барьсан байжээ.
Үүнээс өмнө Шинзо Абэгийн хамгийн бага дүү, Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши "Эмч нар түүний ахын амийг аврахын тулд цус сэлбэхээс эхлээд бүхнийг хийж байна" гээд “Ахыгаа түргэн эдгэрэхийн төлөө залбирч байна” гэжээ.
Нобүо Киши түүний ах Абэд халдсан этгээд Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний тэнгисийн цэрэгт алба хааж байсан тухай тайлбар хийхээс татгалзсан байна.
67 настай Абэгийн биеийн байдал маш хүнд байна.
Сэтгэгдэл ( 0 )