Дэлхийн удирдагчид: Дэлхий агуу их улстөрчөө алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 09

Долоодугаар сарын 8-нд Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара мужийн Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хандан үг хэлж байх үеэрээ халдлагад өртөж, таалал төгссөн. Дэлхийн төр, нийгмийн зүтгэлтнүүд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлсээр байна.

Олон ургалч үзлийг дэмжигч

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш эмгэнэлийн захидалдаа Шинзо Абэ нь олон ургалч үзлийг дэмжигч байсан гээд түүний ар гэр, Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

Эх орондоо маргаангүй хайртай хүн

Их Британийн хатан хаан II Элизабет Шинзо Абэ эмгэнэлтэйгээр амиа алдсан тухай гэнэтийн мэдээ авсандаа гүнээ харуусаж байгаагаа илэрхийлээд тэр Япон эх орондоо хайртай, Их Британитай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чин эрмэлзэлтэй байсан гэжээ.

Дэлхий агуу их улстөрчөө алдлаа

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида “Дэлхий агуу их улстөрчөө алдлаа” гэжээ.

Жинхэнэ нөхөр, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч

Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель “Шинзо Абэ жинхэнэ найз, ардчиллын үнэт зүйлс, дэлхийн олон талт дэг журмыг хамгаалагч байсан” гэжээ. Мөн ижил мэдэгдлийг Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын парламентын тэргүүн Роберта Метсола гаргасан байна.

Гайхалтай төрийн зүтгэлтэн

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэлийн захидалдаа “Гэмт хэрэгтний гар гайхалтай төрийн зүтгэлтний амийг тасаллаа. Энэ гайхалтай хүний гэгээн дурсгал түүнийг мэддэг байсан хүн бүхний зүрх сэтгэлд үүрд оршино” гэжээ.

Японы ард түмэнд санаа тавьдаг хүн

Шинзо Абэ Японы ард түмэнд санаа тавьж, бүх насаа энэ үйлд зориулсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден илэрхийлжээ. Түүнтэй хамтарч ажиллах нь нэр төрийн хэрэг байсан гэж Цагаан ордны тэргүүн онцолсон байна.

Хятад, Японы харилцаанд хувь нэмэр оруулсан

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян “Ерөнхий сайд агсан Абэ Хятад, Японы харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан” гээд ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ.

Уучилшгүй гэмт хэрэг

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл эрхэм улстөрчийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний амь насанд халдсан нь уучилшгүй гэмт хэрэг гэжээ.

Япон агуу их ерөнхий сайдаа алдлаа

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Шинзо Абэ дэлхийд тэнцвэрт байдлыг хангахын төлөө зүтгэсэн. Япон улс бүх амьдралаа эх орондоо зориулсан агуу их ерөнхий сайдаа алдлаа.

Идэвхтэй энх тайванч

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Эрхэмсэг ноён Абэ Шинзо агсны Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүнд, нөлөөг өсгөн нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бид өндрөөр үнэлдэг” гээд Монгол Улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно гэжээ.

Аймшигтай гэмт хэрэг

Египет, Иордан, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт улс, Оман, Палестин зэрэг арабын улс орнуудын тэргүүн нар Шинзо Абэг гайхалтай удирдагч байсан гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ шүүмжлэгч (126.156.128.130) 2022 оны 07 сарын 13

Сайн хүний нэрийг 13 зарж иднэ гэж. Манай хэдэн дагах салаанууд энэ хүний нэрийг барьж түмэнд өөрсдийгөө рекламдсан хүүрнүүд их бий. Хэрэв цаг хугацааг ухрааж болдог бол монголын 76малыг золигт гаргах юмсааан

0  |  0
Ааааа(202.21.108.236) 2022 оны 07 сарын 12

Агуу нь ч юу вээ, гэхдээ дөнгөж саяхны мундгуудын нэгээ. Энэ үеийн мундгуудад Жак Ширак, Сильюо Бурлоскони, Меркель эд нарт дөхөж очих мундгуудын нэг байв. Одооны алиалагч авгай нараас бо хол илүү л дэ

1  |  1
Зочин(66.181.161.29) 2022 оны 07 сарын 12

Жамаараа явсангүй дээ.үйлын үр байж дээ.ум ма ни бад ми хум

0  |  4
Jej(174.251.64.101) 2022 оны 07 сарын 11

Buuddag nohor :tuunii bodlogo taalagddaggui gsn bsn.mgld elbegdorj su batbold saihan bileg bayrtsogt bayr bol ali ujee avahuulah bsiin bn

2  |  1
Иргэн(64.119.22.61) 2022 оны 07 сарын 13

Юун агуу байдаг юм? Америкийн нохой л байсан юм.

1  |  34
zochin(49.98.116.131) 2022 оны 07 сарын 12

Mgl ulsch mun 3udur gachuudal zarlah heregtei ch\n dee hun.s avhaas thaach thaachguh olon sumochi nar 1ch boltugai huntetgelii ug helsene uu Mgl uls uvchin zovlon gachuudliin hajuugaar\nbayrlaj naadah thag n zuv uu ⁉️japan oron mgl uls.n tuluu hiisen buhend bayrlaa

2  |  1
Top