Шинзо Абэг буудсан этгээд өөр хүнийг хөнөөхийг зэхэж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 09

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг буудсан 41 настай Тэцүя Ямагами эхэндээ өөр хүнийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж бямба гарагт /2022.07.09/ Токио агентлаг мэдээлжээ.

Байцаалтын үеэр Ямагами эхлээд нэгэн шашныг байгууллагын тэргүүний аминд халдахаар зэхэж байсан ч хожим нь Абэг онилжээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд асан энэ шашны бүлэгт хамаатай гэж үздэг байсан гэжээ. Одоогоор энэ байгууллагын нэрийг зарлаагүй байна. Гэмт этгээдийн хэлснээр, Абэгийн холбоотой шашны бүлгээс болж түүний гэр бүл санхүүгийн хүнд байдалд оржээ. “Миний ээж энэ шашны бүлэгтэй холбогдож, тодорхой хэмжээний хандив өгсөн. Үүнээс хойш гэр бүлийн санхүүгийн байдал хүнд болсон” гэж мэдүүлсэн байна.

Нара мужийн цагдаагийн алба мөрдөн шалгах явцтай холбоотой сэдвээр тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Долоодугаар сарын 8-ны баасан гарагт Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара мужид сонгуулийн сурталчилгаанд оролцох үеэр халдлагад өртсөн билээ. Гэмт этгээд түүн рүү 10 м зайнаас буудсан. Хоёр дахь буун дуу гарсны дараа Абэ газарт унасан. Халдлагын үеэр тэрээр хэд хэдэн шарх авсны улмаас цус их хэмжээгээр алдсан. Эмч нарын мэдээлснээр, Абэг Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт 12.20 цагт хүргэжээ. Тэрээр шархаа даалгүй 17.03 цагт амьсгал хуураасан. Эмч нар үхлийн шалтгааныг их хэмжээний цус алдсанаас болсон гэж мэдэгдсэн. Эмч нар цус алдалтыг зогсоож, түүний амийг аврахын тулд дөрөв гаруй цаг тэмцжээ. Түүнд 100 гаруй уут донорын цус сэлбэжээ. Эрх баригчид нэг сум хүзүүний баруун хэсэг тусаж, цээж тус газартаа их хэмжээний цус алдсаныг баталсан. Хоёр сум хоёул Абэг оносон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн эмч талийгаачийн биед сум олдоогүй гэж мэдэгдсэн.

Шинзо Абэг буудсан этгээдийг хэргийн газарт баривчилсан. Тэрбээр эсэргүүцэл үзүүлээгүй. 2005 он хүртэл тэр гурван жил Японы тэнгисийн цэрэгт алба хаажээ. Одоо ямар ажил эрхэлж буй нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 07 сарын 13

Mongold tsogsoltgvi handiv zel uglug ugdug demjideg said baisan shvv.Sain hvn bogino nasalah uym daa.Vvnii orond U.Hvrelsvh .Ts.Nyamdorj.S.Batbold.Delgersaihan,Elbegdorj.N.Bagabanid.P.Ocherbat.N.Enhebayar.M.Enhbold.X.Battulaga.Murun hurrandaa.Dorilogjav.S.Erdene.S.Bayartsogt.Yanhan S.Bayar.Nyamtaishir.Tednii vr udamuud.Yanhan Nyanbakter odoogiin huli zvin said.Za tegeed vi olon pashistuudiin amiag umhuus ni urguh uym san.Edniigel buudaad ugdug eh oronchid baigaasai..Zasag tur ardiin medeld irsen hoino ted ardiin baatar bolj tedend hushuu bosgoh bolno.Ner garsan hognuudiig yaj iigedel ustagah

0  |  0
Зочин(192.82.88.132) 2022 оны 07 сарын 10

Толгой нь эргэсэн хүн буруу эргэдэг. Манай нэг нэрт бөх малчныхаа эхнэрийг эзэмдддэг байжээ. Үүнийг нь ч нутгийнхан мэддэг байжээ. Малчин залуу ч чих дэлсчээ. Бөх нэг удаа хэдэн адуу яаралтай авч явна гээд түүнийг адуунд мордуулжээ. Малчин залуу адуунд явахдаа калибрь буу авч явжээ. Төд удалгүй гэртээ буцаж ирэхэд эхнэр бөх хоёр үүл борооны ажил хийж буйг гарджээ. Уймарсан малчин хэсэг яваад аима хорложээ. Нутгийнхан ярих нь бөхийг цааш харуулчихсан бол дээр байсан юм гэдэг юм билээ. Түүн лугаа адил болж дээ.

0  |  1
Буруу хүнээ(192.82.74.198) 2022 оны 07 сарын 11

Бүүр өөр тэр хойно байдаг, дайн хийдэг нөхрыг буудах байсан юм.

1  |  0
Зочин(66.181.161.91) 2022 оны 07 сарын 10

Тэнгэр заримдаа сайн хүмүүсийг татан авдаг. Харамсалтай байна.

0  |  0
Irgen(64.119.21.90) 2022 оны 07 сарын 11

Хаигаалалт маш муу харамсалтай

2  |  0
Zochin(68.126.199.165) 2022 оны 07 сарын 10

Hamgaalalt mash muu. Ter aluurchin nogoon umdtei hun ard ni baigaad bhad anzaarahgui. . Hairan hun,delhiin chineenii udirdagch bsan

0  |  1
Zochin(68.126.199.165) 2022 оны 07 сарын 10

Hamgaalalt mash muu. Ter aluurchin nogoon umdtei hun ard ni baigaad bhad anzaarahgui. . Hairan hun,delhiin chineenii udirdagch bsan

1  |  0
Ээнэ(192.82.75.57) 2022 оны 07 сарын 10

Сайхан хүн байнадаа.дулаахан цаанаа л түшигтэй тулгууртай хүн харагдаж бн

0  |  0
Би(202.126.89.156) 2022 оны 07 сарын 10

Сэтгэлд дотно, санаанд тодхон байдаг сайн, сайхан хүн байлаа. Очиж очиж ийм сэтгэцийн өөрчлөлттэй, шийдчихсэн амьтны гэмт үйлдлийн золиос болчих гэж, хариуцлагагүй бие хамгаалагчид юм аа, тун харамсалтай,

4  |  2
Зочин(66.181.161.31) 2022 оны 07 сарын 10

Үнэхээр л дотны хэн нэгэн маань өөд болсон мэт сэтгэл таагүй байгаад байх юм

13  |  2
зочин(59.153.112.183) 2022 оны 07 сарын 10

хамгаалалт муу байна

6  |  0
Top