Японы Засгийн газар Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулгын ёслолыг зохион байгуулахад 250 сая иен буюу 1.8 сая ам.доллар төсөвлөхөөр болсон тухай NHK мэдээлжээ.
Японы Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах төсвийг оршуулгын ёслолыг зохион байгуулах “Будокан” ордны түрээс, зочдын цувааг зохион байгуулах, коронавирусний халдвараас хамгаалах арга хэмжээнд зарцуулах гэнэ. Гэхдээ үүнд Японы эрх баригчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой зардал ороогүй байна. “Будокан” ордны түрээсэнд 210 сая иен буюу 1.5 сая ам.доллар зарцуулна.
Шинзо Абэгийн төрийн оршуулгын ёслол ирэх есдүгээр сарын 27-нд болно. Ёслолд дээд тал нь 6400 зочид, тэр дундаа гаднын төрийн зүтгэлтнүүд оролцоно гэсэн хүлээлт байна.
Сэтгэгдэл ( 0 )