Халдвар нэмэгдэж, маскны хэрэглээндээ ЭРГЭН ОРОХЫГ уриалав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 17

Өнгөрсөн хоногт хийсэн коронавирусний PCR шинжилгээгээр Монгол Улсын хэмжээнд 121 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Тодруулбал,
 

  • 89 нь Улаанбаатар хотод
     
  • 32 нь орон нутагт батлагдсан байна. 

Ингэснээр Монголд бүртгэгдсэн халдварын тоо 931,160 болж нэмэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 71 хүн эдгэрсэн бол 1150 хүн эмч, эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зүгээс бүх улс орны Засгийн газарт хандан амны хаалт хэрэглэх дэглэмдээ эргэн орохыг уриалсан талаар Sky News мэдээлжээ. 

ДЭМБ-ын  тэргүүн тахал өвчин дуусах цаг хугацаа хол байгааг онцлон тэмдэглээд, Омикрон дэд хувилбар дэлхий даяар халдварын тоо болоод нас баралтын шинэ давлагаа үүсгэсээр байгааг анхааруулжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.67.144) 2022 оны 07 сарын 17

PCR өгөөгүй халвартай хүмүүс мянга мянга байгаа гэж ойлгож болно .

0  |  0
zochin(66.181.161.117) 2022 оны 07 сарын 17

ehleechgui bhdni dovchgnsnshtei,mergjliin chadvargui bj tom dugarch bn,etssiin etsest huni ami nastai holbootoi.zz

1  |  0
Эх оронч(202.21.108.129) 2022 оны 07 сарын 17

Маскаа зүүхгүй бол эргээд ихслээ шүү. 600 хүн хяналтанд байсан бол одоо 1150 хүн болж өссөн байна. Одоо өдөрт илэрч байгаа тоо 100-гаас буухгүй болж байна шүү. Маскаа зүүцгээ. Юун найрлах цэнгэх...

4  |  1
Top