Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од "Ореган-2022" хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг төлөөлөн оролцож, эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд 26-р байрт орлоо.
Нийт 63 тамирчин оролцсон марафоны тэргүүн байрт Этиопын тамирчин Тамират Тола 42 км замыг 2:05:36 секундын амжилтаар барианд орж тэргүүлсэн бол Б.Сэр-Од 42 км замыг 2:11:39 секундэд туулж, 26-р байрт шалгарав.
Өдгөө 40 настай Б.Сэр-Од 2003 оноос хойш нэг ч олимп, ДАШТ алгасалгүй оролцсон амжилтаараа түүх бүтээж байна.
Хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн марафонд уралдсан Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42-т бичигдсэн бол Д.Гантулга барианд орж чадалгүй тэмцээнээ дуусгажээ.
Түүнчлэн монголын марафонч Б.Сэр-Од хөнгөн атлетикийн ДАШТ-д тасралтгүй 10 удаа оролцсон гэсэн нэгэн шинэ түүхийг бичлээ. Хөнгөн атлетикийн ДАШТ-д 10 буюу түүнээс удаа оролцсон тамирчид дэлхийд ердөө 3-хан байдаг гэнэ.
ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД, ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЦАГААР 21:00 ЦАГААС МАНАЙ ЭМЭГТЭЙ МАРАФОНЧ Б.МӨНХЗАЯА УРАЛДАХ АЖЭЭ.
Сэтгэгдэл ( 0 )