Монголд "Омикрон"-ы BA.4, BA.5 хувилбар VI сард бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 18

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Монголд коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж.

Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна.

Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.196) 2022 оны 07 сарын 18

Устаад цөөрөөд байсан чинь юу болоод нахичваа

0  |  0
АРД(192.82.81.217) 2022 оны 07 сарын 18

ЯАГААД ЦАГ ТУХАЙД НЬ МЭДЭЭЛЭХ ЮМ АА ТУХАЙН ҮЕД НЬ МЭДЭЭЛЭЛГҮЙ НУУГААД ДАРААД ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ МЭДЭЭЛДЭГ ЮМ БЭ НААДМААР ӨВЧИН НИЙТИЙГ ХАМАРЧ ГАЗАР АВАХ ЮМ БОЛ ХАМААГҮЙ БОЛЖ ТААРАХ УУ ЭНЭ ТӨР АРД ИРГЭДЭЭ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ НЬ ЭЭ...

0  |  0
Top