24ЦАГТ: 248 тохиолдол шинээр батлагджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 31

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 248 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945,900 болж нэмэгдэв.Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна. 

Илэрсэн халдварын

  • 101 нь Улаанбаатар хотод,
  • 147 нь орон нутагт буюу 7 аймагт тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол одоогоор 1,648 хүн хяналтад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.23.200) 2022 оны 07 сарын 31

хятадаас орж ирээд байгаа юм биш үү хятад худлаа дандаа нууж байдаг улс даа

0  |  0
Top