Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.
Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүл есөн сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.
Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд
Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Тандалтаас харахад, нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлжээ. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл,
Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байна.
Манай Улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улсын Эрүүл мэндийн байгууллагууд онцолжээ.
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл ( 0 )