ТООЦООЛОЛ: Есдүгээр сарын эхээр ХАЛДВАРЫН ОРГИЛ ҮЕ тохионо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцжээ.

Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA5 вирус өргөн тархаж байгаа бөгөөд энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа аж.

Мэргэжлийн байгууллагууд наймдугаар сарын сүүл, есөн сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байгаа бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэж үзэж байна. 

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд
 

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар авах нь түгээмэл байжээ. 

Тандалтаас харахад, нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлжээ. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл,
 

  • 27.2 хувь нь 0-4 нас
  • 44.6 хувь нь 5-11 нас
  • 19.7 хувь нь 12-15 нас
  • 8.4 хувь нь 16-17 насныхан байна.

Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байна. 

Манай Улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улсын Эрүүл мэндийн байгууллагууд онцолжээ. 
 

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(64.119.27.62) 2022 оны 08 сарын 04

huuhded shahah geel hutsaad bnu lalruud

0  |  0
Top