Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр /2022.08.15/ хуралдлаа. Тус хурлаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын “Омикрон ВА.4, ВА.5” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Үүнд:
- “Коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэл зүйн зөвлөмж, зөвлөгөө, нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүртээмжтэй хүргэх;
- Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээлэл авч, өвөрмөц бус сэргийлэлт зайлшгүй дагаж мөрдөх зөвлөмж, уриалга гарган төрийн болон аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд мэдээлж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хангамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулалт хийх;
- Ажиллах хүн, хүч, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн хангалт, бэлэн байдлыг хангахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт;
- Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүнд тодотгол хийж, Шуурхай штабын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт;
- 2022-2023 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн орчинд мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт тус тус үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )