Халдварын оргил үе 8-9 дүгээр сард болно

2022 оны 08 сарын 22

Манай улсын хэмжээнд КОВИД цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байгаа. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өсөж, ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долоодугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байгаа аж.

Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног байдаг бөгөөд иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байгаа юм. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна гэсэн судалгаа мөн гарчээ.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх 8-9 дүгээр сард халдварын тархалт оргилдоо хүрнэ гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2306 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна.

Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж байгаа ч энэ бүхэн нь сайн дурын үндсэн дээр хийгдэх юм. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт улсын хэмжээнд 101 тохиолдол батлагдсан бөгөөд түүний 81 нь нийслэлд бүртгэгджээ.

 

М.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.75) 2022 оны 08 сарын 22

Ihsehig medej bga yum bol hicheelee orohoo bolioch,esvel tsahim songolt hiilgech.ihsnee gecheed hichel orulbal huni amiar togloj bga gesn ug,unen helsen bol hicheelee hoshluukah blgui de,eruul mendiinh ihsene gesnig booovsroliinh zorood hichel oroh tom tolgoi bhgui blguide.zz

2  |  0
Анаа(150.129.140.140) 2022 оны 08 сарын 22

Наад вакцинаа больж орхи ямар ч нэмэргүй цус өтгөрүүлж зүрх хааж бөөрний дутагдалд оруулж залуучуудын өндгөвч хатингиршиж, бэлгийн сулрал болж байгааг хүн бшр мэдэж байгаа

2  |  0
Top