БНХАУ-ын 20 гаруй коллеж, их, дээд сургууль КОВИД-19-ийн тархалт намжихгүй байгаатай холбоотойгоор намрын семестер эхлэх хугацаагаа хойшлуулахаар болжээ. Улс даяар тархсан ноцтой, ээдрээтэй тахлын нөхцөл байдлын улмаас Бээжин, Шааньси, Фужиан, Хайнань, Ляонин болон Жилин мужийн захиргаа зарим их, дээд сургууль, коллежийнхоо хичээл эхлэх хугацааг хойшлуулахаар шийдсэн аж.
Үүнтэй холбоотойгоор Шааньси мужийн дөрвөн их сургууль хичээл эхлэх хугацаагаа хойшлуулж буй талаараа мэдэгдсэн байна. Тус мужид Омикроны шинэ хувилбарууд бүртгэгдээд байгаа юм байна. Өнгөрсөн ням гарагийн байдлаар дотоодын 156, зөөвөрлөгдөн ирсэн 129 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийслэл Бээжинд Хятадын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Цинхуа их сургууль наймдугаар сарын 17-ны байдлаар бакалаврын I курсын 3700 оюутан хүлээн авсан бол Хятадын өөр нэг нэр хүндтэй их сургууль болох Бээжингийн их сургууль энэ сарын 28, 29-ний өдрүүдэд бакалавр, магистрын оюутнуудаа хүлээн авах ажээ. Бээжингийн Технологийн дээд сургууль, Бээжингийн Багшийн их сургууль, Дүрслэх урлагийн төв академи зэрэг их дээд сургуулиуд шинэ семестрийн зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, зарим нь нэгдүгээр курсийн элсэгчдийг онлайнаар бүртгэх, эсвэл шинэ улирал эхлэх хугацааг есдүгээр сарын дунд хүртэл хойшлуулсан байна.
Хятад улс 2020 оны гуравдугаар сараас хойш ажил хэрэг, гэр бүлийн зайлшгүй асуудлаас бусад гадаадын иргэнд хилээ хаасан юм. Улмаар улирлын амралтаараа эсвэл цар тахлаас зугтан эх орондоо ирсэн олон зуун мянган оюутнууд Хятад руу буцаж чадахгүй цахимаар хичээлээ үзэж, төгссөн.
Тус улсад суралцдаг гадаад оюутнуудын 10 хувийг солонгосчууд эзэлдэг аж. Гэвч Хятадад суралцдаг гадаадын оюутнуудын хагас саяыг Монгол, Энэтхэг, Пакистан, Африкийн орнуудаас суралцагч бүрдүүлдэг байна.
Хятад нь цар тахал дэгдсэнээс хойш нийтээр нь оношилж, хавьтлуудыг тандах, хөл хорих, вакцинжуулах зэргээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо болон нас баралтыг бусад орнуудтай харьцуулахад бага тоонд барьсаар буй. Хятадын их сургуулиуд ерөнхийдөө хоёр семестер хичээллэдэг бөгөөд хаврын семестер долоодугаар сард дуусаж, намрын хичээл есдүгээр сард эхэлдэг.
Хятадад суралцдаг оюутнуудын олонх нь КОВИД-19-ийн эсрэг Хятадын гаргасан хоёр төрлийн вакцинд бүрэн хамрагдсан аж. Хятадын “Sinovac” хувийн компани болон “Sinopharm” төрийн өмчит группийн гаргасан вакцинуудыг олон улсад хэрэглэж буй. Гэтэл бүрэн тунг тариулсан гадаадын оюутнуудыг буцаан авахгүй байгаа нь өөрсдийн бүтээсэн вакциндаа итгэлгүй байгааг илэрхийлж байна хэмээн хардах нэгэн ч байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00