Сүүтэй Ерөнхийлөгчөө ард түмэн дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 08

Монголчууд архийг идээний дээж хэмээн хүндэтгэн аливаа баяр ёслолоор хундага дүүрэн сархад мэлтэлзүүлж хундаганы үг хэлдэг цаг ард хоцорч байна. Он солигдох зааг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Архигүй Монголын төлөө” хэмээн уриалж шилэн аягатай сүү өргөж, ерөөл хэлсэн нь “Архигүй Монголын Төлөө” хөдөлгөөнийг албан болн албан бусаар өрнүүллээ. Өдгөө нам улс төрийн байгууллагынхан, бизнесийнхэн, тэр ч бүү хэл хүчний байгууллагууд ч сүү барьж, баяр угтах болов. Хамгийн сүүлд “Эх Орон - Шударга ёс” хөдөлгөөнд нэгдсэн МАХН болон бусад жижиг намуудын удирдлага, гишүүд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамтаар Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байгаагаа мэдэгдэж сүү өргөн ерөөл хэлэв ээ.ыы
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын энэ үйлдэл ард түмэнд таалагдаж, бас Элбэгээ ерөнхийлөгчийн  рейтингийг үлэмж өсгөв. Одоо түүнийг Монголын ард түмэн “Сүүтэй ерөнхийлөгч” хэмээн дуудах боллоо.
Ж.Дулмаа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top