Чилийн эрх баригчид зэсийн уурхайн ойролцоо үүссэн асар том нүх орчим дахин нурах аюултай хэмээн үзэж, аюулгүй байдлыг бүс тогтоогоод байна.
Тус улсын холбогдох агентлаг, уурхайн удирдлагууд өнгөрсөн долоодугаар сард эл нууцлаг нүх үүссэн шалтгааныг тогтоохоор судалж байна. Алкапарроса уурхайн ойролцоо гэнэт бий болсон 36.5 м диаметртэй, 200 м гүн эл нүх орчим дахин нурах эрсдэл өндөр байгаа аж.
Уурхайн 80 хувийг Канадын “Lundin Mining Corp” компани, 20 хувийг Японы “Sumitomo Metal Mining” болон “”Sumitomo Corp.” эзэмшдэг байна.
Чилийн Засгийн газар эдгээр компанийг уурхайд хэт олборлолт явуулснаас эл нүх үүсэхэд хүргэсэн гэж буруутгаж байгаа ч уурхайн удирдлагууд нүх үүссэн шалтгааныг тогтоох ёстой гэж мэдэгдэж байгаа юм. Одоогоор тус уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )