ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа өчигдрөөс /2022.09.22/ эхэлж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Тэрбээр “Чөлөөлөгдсөн газар дахь ард түмнээ хамгаалахын тулд яаралтай шийдвэр гаргах шаардлагатай гэдгийг тодотгосон байна. Тийм учраас би Батлан хамгаалах яамнаас хэсэгчилсэн дайчилгаа явуулахыг зөвшөөрсөн. Зарлигт аль хэдийн гарын үсэг зурсан, хэсэгчилсэн дайчилгаа өнөөдрөөс эхэлж байгаа” гэв.
Түүнчлэн барууны орнууд Оросыг шантаажилж байгаа ч Орост хариу өгөх олон зэвсэг бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч ярьжээ. Путин мөн Украины Оросын мэдэлд байдаг бүс нутагт амьдарч буй иргэд неонацистуудын захиргаанд орохыг хүсэхгүй байна гэв.
Гэхдээ энэхүү дайчилгаа нь зөвхөн цэргийн нөөцөд байгаа, армид алба хааж байсан иргэдэд хамааралтай аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Хэрэв манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлвэл ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх арга хэрэгслийг ашиглана. Энэ бол бүдүүлэг яриа биш. Эх орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөө маань баталгаатай байх болно гэдгийг бид байгаа бүх боломжоороо давтан хэлье. Биднийг цөмийн зэвсгээр шантаажлахыг оролдож байгаа хүмүүст хэлэхэд салхи тэдний зүг эргэж болно гэдгийг мэдэж байх ёстой" хэмээсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр нөөцөд байгаа 300 мянга орчим хүн цэрэгт татагдахаар байгаа аж.
Путинийг ийнхүү хэсэгчилсэн дайчилгааны талаар зарласны дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайчилгаа хэрхэн явагдах талаар болон Украин дахь байлдааны талаар мэдэгдэл хийжээ. Ингэхдээ,
Нөөцөд, бэлтгэлд байгаа хүмүүс дайчилгааны хуудас аваад заасан хугацаанд, заасан газарт очих ёстой бөгөөд үүнийг зөрчвөл 500-3000 рублиэр торгох заалттай. Түүнчлэн цэргийн мэргэжилтэй эмэгтэйчүүдэд ч дайчилгаа хамааралтай байдаг. Харин армид алба хааж байгаа хүмүүсийн хувьд тэднийг дайчилгаа зарлаагүй байсан ч байлдааны ажиллагаанд татах болможтой юм байна. Цэргийн албанаас халагдсанаас хойш дөрвөн сарын дотор хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулахаар илгээж болох хуулийн заалт үйлчилдэг аж.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Солитой новш
Нутагт нь хэн ч заналхийгээгүй шүү дээ, өөрсдөө хүний нутгийг булааж авчхаад л худалаа хуцаад байх юм энэ муу өвгөн там руугаа тонилоосой
Tegeed hereglehgui iym bhdaa ter zevseguudee. Manai Nymdorj shig l nuuts material baigaa shuu bi zadlana geseer bgaad l nasiig barah n dee.