Р.Гончигдоржийн хүүхдүүд БОЛОВСРОЛЫН зээлээр гаршжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийгөө зээлээс чөлөөлсөн талаар Zindaa.mn мэдээлсэн. 

УИХ-ын гишүүд, сайд дарга нар энэ санг хоосолж, өөрөө болон хүүхдүүд, ах дүүсээ сургадаг талаар тодорхой баримтууд хэвлэлээр үе үе гардаг ч тэгсгээд мартагддаг. 

Ийм "муу" жишээний нэгээр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийг нэрлэж болж байна. 20-хон наснаасаа Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар сонгогдож байсан түүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга гээд хашиж үзээгүй албан тушаал гэж үгүй.

Тэр ч бүү хэл өөрийгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгохоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байсан удаатай.

Түүний талаар дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн өндөр албан тушаал хашихдаа мэдээлэлд ойр байдлаа ашиглан, ашиг сонирхлын асуудалд нэр холбогдлоо гэх мэдээлэл мэр сэр цацагддаг байв.

Энэ удаа гадаадын өндөр төлбөртэй их, дээд сургуульд хүүхдүүдээ зээлээр сургасан баримт ил болжээ. Р.Гончигдорж нь Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхдийн аав. Хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэн төдийгүй хоёр хүүхэд нь Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагджээ. Тухайлбал, Г.Уянгахишиг нь ХБНГУ-ын Бонны их сургуульд суралцахдаа 6,584 ам.долларын төлбөрийг зээлийн сангаар төлүүлж байсан бол харамсалтай нь одоо ч энэ "цуваа" тасралтгүй үргэлжилж байгаа бололтой.  

Мөн энэ оны долдугаар сарын 5-нд БШУ-ын сайд тушаалаар тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадад суралцуулах оюутнуудын нэрсийг ил болгоход хөтөлбөрт хамрагдсан 31 оюутны дунд Гончигдоржийн Ариунхишиг багтсан байна. Тэрбээр Боловсролын сайдын тэтгэлгээр Финланд улсад хоёр жил суралцаж, магистр хамгаалахаар морджээ.

Ийнхүү Р.Гончигдорж ба түүний хүүхдүүдийг онцолж буйн учир нь Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг нарын хоёр нь зээлээр суралцсан мөртөө Г.Ариунхишиг Боловсрол шинжлэх ухааны сайдын тэтгэлэгт хамрагдан, Финландыг зорьсон явдал. Нэртэй төртэй, боломж бололцоотой нэг айлын хүүхдүүд улсынхаа боловсролын зээлийн хөтөлбөрт удаа дараа сонгогдоод байгаа энэ байдал олон нийт Зээлийн шалгуур, шүүлтүүр үнэн зөв явагддаг эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.  Мөн нэг хүнд хэдэн ч удаа зээл, тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байгаа нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст давуу эрх олгосон байна гэж хардахад ч хүргэнэ. 

Дашрамд дуулгахад, өндөр боловсролтой гэж өөрсдийгөө тодорхойлдог УИХ-ын гишүүд ч энэ сангийн зээлээр суралцсан байдаг. Тэд Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг лоббидож, зээлээ хаалгасан тухай баримтыг дараагийн бичвэрээр дэлгэх болно. 

Боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг Zindaa.mn сайт цуврал бичвэрээр уншигчдад хүргэж байна. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.188.217) 2025 оны 03 сарын 13

Чааваас, Гончигдоржийн хүүхдүүд цус ойртоод, хамаатнуудтайгаа гэр бүл болцгоосон байна лээ.

1  |  0
Монгол (202.179.26.116) 2025 оны 03 сарын 13

Өндөр мэргэжилтэй боловсролтой хүний нөөц бүрдүүлэх талаар үе үеийн Төр засгийн газрын бодлого шийдвэрийн хүрээнд Монгол улсын засгийн газрын тухай хууль Дээд боловсролын санхүүжилт суралцагсадын нийгмийн баталгааны тухай хуулиудын заалтыг үндэслэн БЗС-с олгосон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан залуусыг хавтгайруулан харлуулж ”хулгайч” хэмээн цоллож байгаа нь өөрөө хууль бус ёс зүйгүй үйлдэл гэдгийг ухаарах хэрэгтэй. Зээл хэлбэрээр олгоод гэрээний заалтаа хэрэгжүүлсэн тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамааруулах тухай шийдвэрийг зогсоож болох боловч эргэж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

xulgsich obgon toloorei xuuxduudees ny farguul

1  |  0
Зочин(202.21.107.28) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заавал эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

2  |  0
Зочин(202.21.107.28) 2025 оны 03 сарын 13

БЗС -с зээл хүүгүй авсан хүмүүс эхнээсээ төлж эхэлсэн байна. УИХ-н гишүүн Доржхандын хүүхэд төлбөрөө эргэн төлсөн байна. Zarig.mn сайн байна. Эх оронч байна. Одоо хууль батлах хэрэгтэй. Тэгж байж бүх зээл авсан хүмүүс төлнө.

1  |  0
Зочин(202.21.107.28) 2025 оны 03 сарын 13

УИХ-н дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл: Манай хоёр хүүхэд зээлээ төлсөн. Zarig.mn. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Зөв. Эх оронч байна. Одоо хууль батлах хэрэгтэй. Тэгж байж бүх зээл авсан хүмүүс төлнө.

1  |  0
Зочин(202.21.107.28) 2025 оны 03 сарын 13

Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү.

2  |  0
энэ яг үнэн(192.82.90.249) 2025 оны 03 сарын 13

ГОНЧИГДОРЖИЙН АВГАЙ НЬ ХЯТАД ДАМДИНСҮРЭНГИЙН ХҮҮХЭД БӨГӨӨД УГААСАА ШУНАЛТАЙ. НӨХРӨӨ БАЙНГА ХУЛГАЙ ХИЙ, ХУДАЛ ХЭЛЖ МӨНГӨ ЗАВШ, ГЭЖ ШҮРҮҮВТДЭГ ГЭНЭЭЭ

1  |  0
Нараа(103.212.118.57) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр ӨЛӨН юмаа даа, өөр хэлэх зүйл алга

1  |  0
Зочин(192.82.74.22) 2025 оны 03 сарын 13

Эхнэр нь хятад биз дээ. Налайхын. Шунал нь барагдахгүй байх оо\n

1  |  0
Иргэн(66.181.191.178) 2025 оны 03 сарын 13

Монголчууд гадаад ба дотоодод арван жилийн сургуулиудад мөн их сургуулиудад сурч байхдаа шалгалтуудын асуултуудыг урьдчилаад авчихдаг тул өнөөгийн боловсон хүчин хэтэрхий мангуу юм. Яаж асуултуудыг урьдчилаад авдгийг хүн бүр мэддэг.

2  |  0
unshigch(202.9.46.220) 2025 оны 03 сарын 13

ene hun Mongoliin yls tord yu hiisen be? zalitai hun dee

2  |  0
зочин(192.82.69.226) 2025 оны 03 сарын 13

БАГАБАНДИ ТҮҮНИЙ ХҮҮХДҮҮД ЮУГААР ГАРШААД БАЙГАА БИЛЭЭ ?

3  |  0
Р(66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

Энэ новшииг шууд үр удмаар нь устга нядд

2  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

AH namyn xeden salga obgod ur xuuxedteigee niilj mongol ulsaa segsersen butsaaj toloorei muu bird

2  |  0
Ичиг(192.82.90.167) 2025 оны 03 сарын 13

Гончигдоржийн булхайг ухвал далай. Далай

7  |  0
saraa(192.82.75.197) 2025 оны 03 сарын 13

Уг нь нэг л хүүхэд нь сурадцах ёстой биз дээ, үүнийг цуцлах хэрэгтэй, нөгөө 2-ын 1-ийнх нь төлбөрийг төлүүлэх ёстой бид дээ, үнэхээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэхэд яасан ч өлөн юм бэ дээ

6  |  0
zochin(103.26.195.210) 2025 оны 03 сарын 13

ymar aimaar yum be. Gonchigdorj tsulaasn2. Araa boddguim baixda.

2  |  0
зочин(103.229.120.27) 2025 оны 03 сарын 13

Хамгийн гол нь хүүхдүүд нь өөрсдөө ичиж, татгалзах ухаантай байх хэрэгтэй ш дээ

4  |  1
Зочин(202.126.90.82) 2025 оны 03 сарын 13

Муухай ч юмдаа таминь. Энэ хүн маань нээх сайхан гэгээрээсэй гэж.

7  |  0
irgeni(150.129.140.133) 2025 оны 03 сарын 13

chi tsedenbal hamatn neg huuramch bichige ailaghu.chi amerik baidga tobd tuba yu.

1  |  0
irgeni holboo(150.129.140.133) 2025 оны 03 сарын 13

ene muhai boljis tsedenbal ih doromjolj gutadag bailaa.

1  |  0
irgen(150.129.140.133) 2025 оны 03 сарын 13

tsedenbal ah chi laj ustgan gej dairsan.

2  |  1
irgeni(150.129.140.133) 2025 оны 03 сарын 13

chi yu,tsedenbal alhig zabsan shuu.

1  |  1
Close menu