Боловсролын зээлийн сангийн мэдээллийг олон нийтэд ил болгосонтой холбоотойгоор АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд шалгалтын ажиллагааг явуулж эхэллээ.
Одоогоор хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлээд байгаа бөгөөд эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлжээ.
Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
-БЗС-гийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадаггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, хууль зөрчиж өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг.
-БЗС-гийн сангийн албан тушаалтан нь өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй албан бичгийг холбогдох бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг.
-Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй. Жишээлбэл, 2011 оноос хуулиар суралцагчийн сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ журам гаргахаар хуульчилсан боловч боловсролын асуудал эрхэлсэн сайд нар зөрчиж, зээл чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргадаг байсан.
-Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлдэггүй.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг.
-Захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсан хугацаандаа ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг.
-Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг.
-БЗС-гаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэх ирсэн байхад америк доллароор тооцоод шилжүүлдэг гэх зөрчлүүд тус тус илэрчээ.
Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж эхэлсэн бөгөөд хууль зөрчиж, олгогдсон зээл буюу шаардлага хангаагүй суралцагчдад олгосон үйлдлүүдийг олж тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Олгоосой!
Сурах чадвартай ч амьдралын боломжгүй хүмүүст олгоорой\n
ШАЛГА ШАЛГА НҮЦГЭН ШАЛДАН ХҮҮХНҮҮДЭЭС ЭХЛЭЭД САЙН ШАЛГА ЖНЬ; ТУЯАМАА БАТЦЭЦЭГ НАРААС ЭХЛЭ
асар их хэмжээний зээлийг санаатайгаар чөлөөлсөн сайд нараа шалгах ёстой юм биш үү?
Гадны сургуульд сурахын тулд өөрийнхөө бүх зүйлийг зараад, өөрөөсөө бүх зардалаа гаргаад, эрсдэлээ 100 хувь үүрч боловсрол эзэмшсэн Монгол залуус зөндөө байгаа. Зарим залуус өөрсдөө тухайн сургуулийнхаа тэтгэлэгт тэнцээд тухайн сургуулийнхаа тэтгэлэгээр явж байгаа, энэ нь улсаас нэг төгрөг авахгүй байна гэсэн үг л дээ. Гэтэл энэ БЗС-с сургалтын зээл авсан нөхдүүдийг хар. Хүүгүй зээл аваад, хүссэн гадаадын сургуульдаа сураад, 5 жил цалинтай ажиллаад, эргэн төлөхгүйгээр тэглүүлсэн байна ш дээ. Асар их ялгаа байгаа биз дээ.
Төлүүл..
5 жил ажилласан бол тэглэнэ ч гэх шиг. Ямар буяны сан уу?төлүүлэх ёстой. Ажил хийгээд бас цалингаа аваад биз дээ.