Ерөнхий боловсролын сургуулиудыг 2024-2025 оны хичээлийн жилд гурван улиралтай хичээллэх хуваарь гаргаснаар өнгөрсөн жилүүдийнх шиг арваннэгдүгээр сард амрахгүй, харин арванхоёроос нэгдүгээр сард нэгдүгээр улирлын амралт тохиож, урт хугацаанд амрахаар шийдвэрлэсэн билээ.
Хичээлийн жилийг гурван улиралтай болгосонтой холбоотойгоор хичээлийн жилийн нэг болон хоёрдугаар улиралд "Бие даалтын 7 хоног"-ийг шинээр зарласан ба энэ хичээлийн жилийн "Бие даалтын 7 хоног" аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэх гэж байна.
Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах ба энэ хугацаанд багш нарт цалин тооцохгүй байх чиглэл ирсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Хэрэв багш нарт Бие даалтын 7 хоногоор цалин тооцохгүй бол багш нарын цалин аравдугаар сард гурван долоо хоногоор тооцогдох юм.
Энэхүү мэдээлэл нь багш нарын бухимдлыг ихээр үүсгээд байна.
Сэтгэгдэл ( 6 )
улс орон чинь багшийн цалин төлөх мөнгөгүй болчихоод бие даалгаад байгаа юм уу. тэр бондоо бондоор нөхөх шалгарсан аргаа хэрэглээч.
бие даалт гэжюу юм бэ. багш нарыг амрааж байгаа юм уу. цалингүй
тэгвэл ерөөс багшгүй биег ийг нь даалгацгая. видео хичээл. багшийн армийг бүгдийг нь устгаж ажилгүйдлын арми руу шилүүлье. их зөв эхлэл болж.
тэгвэл ерөөс багшгүй биег ийг нь даалгацгая. видео хичээл. багшийн армийг бүгдийг нь устгаж ажилгүйдлын арми руу шилүүлье. их зөв эхлэл болж.
НАРАНБАЯР гэж ажлаа мэдэхгүй новшийг зайлуулаач ээ. Сургууль дээр урлаг уран сайхны аргаар хэмжээ,олон нийтийн ажил гээд багш нар амрахгүй л ажиллаж байна
Анги даасан багш нарт цалинг нь тооцооч ээ олон хүүхдийг хариуцаж байгаа шүү дээ юунд багш, эмч, сувилагч нараас харамлаж байх юм. \n