Сүүлийн хоёр жил гэрээсээ бараг гараагүй ХКН-ын нэр хүндтэй удирдагчидтай ч уулзаагүй БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 14-нд Узбекистаны Самарканд хотод болсон ШХАБ-ын уулзалтад оролцсон. Хоёр жил завсарласны дараа Ши Жиньпин тусгай нислэгээр Төв Азийг зорьж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ.
Гэхдээ тэрбээр дээд хэмжээний уулзалтад төдийлөн идэвхтэй оролцоогүй. Түүнчлэн "COVID-19”-өөс болж Путинтэй ч оройн хоол идээгүй. Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт албан ёсоор дуусахаас өмнө Бээжинг зорьсон байна. Түүнчлэн одоо Бээжинд болж буй үйл явдлууд дэлхийг донсолгож байна. Гэхдээ тус улсад юу болж байгаа нь тодорхойгүй байна. Хятадын интернет хэрэглэгчид Бээжинг цэргийнхэн булаан авч байна гэсэн мэдээлэл цацаж эхэлжээ.
“News Highland Vision”-д мэдээлснээр, БНХАУ-ын дарга асан Ху Жинтао, Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Зябао нар Байнгын хорооны гишүүн асан Сүн Пин нарыг ятгаж, Төв хамгаалалтын товчооны (CGB) хяналтыг эргүүлэн авсан байна. Хэрэв уг мэдээлэл үнэн гэж үзвэл 2019 оноос хойш буюу цар тахлын дэгдэлтийн дараах Хятадад болсон томоохон үйл явдлуудын нэг нь энэ юм. Сүүлийн арав хоногт БНХАУ-д болж буй улс төрийн уулзалтууд хаалттай болж байна.
Тухайлбал, есдүгээр сарын 8-нд болсон шинэчлэлийн хорооны хурлыг хоёр дэд дарга удирдан явуулсан. Энэ үеэр Ши Жиньпинд үнэнч даргыг хурлаас хасчээ. Командлагч Ли Цяомин хуралд оролцохоор тайзны доорх нэгдүгээр эгнээний голд суув. ХАЧА-ын генерал Ли Цяомин БНХАУ-ын даргын тушаалыг цаашид хүлээж авахгүй бололтой. Ши Жиньпинийг Самаркандад байх үед Ху, Вэнь нар Сүн Пинтэй тохиролцож, Ши Жиньпинийг гэрийн хорионд оруулсан байж магадгүй тухай мэдээлэл ч байна.
Хэрэв уг мэдээлэл үнэн бол ХКН-ын хуучин удирдагчид болон Ши Жиньпиний үнэнч хүмүүс түүнийг хорионоос гаргахын тулд түрэмгийллийг ашиглах нь дамжиггүй. Түүнчлэн 80 км урт үргэлжилсэн цэргийн цуваа Бээжин рүү орж буй дүрс бичлэг цацагдаад буй. Эх сурвалжийн мэдээлснээр, ХАЧА хурдны замыг хааж байгаа гэнэ. Түүнчлэн сүүлийн хоёр хоногийн хугацаанд Бээжингийн нисэх онгоцны буудал дотоодын болон олон улсын 6000 гаруй нислэгийг цуцалсан тухай олон нийтийн сүлжээгээр цахим сүлжээгээр мэдээлжээ. Мөн өндөр хурдны галт тэрэгний тасалбарыг борлуулалтыг түр зогсоосон байна.
Гэхдээ уг үйл явдал цахим сүлжээгээр цацагдаад хэдхэн цаг өнгөрсний дараа Хятадын иргэний агаарын тээвэр “Boeing MAX” онгоцтой агаарын тээврийн компаниудад нислэгээ үргэлжлүүлэхийг мэдэгдсэн. Гэхдээ одоогоор юу ч тодорхой бус байгаа бөгөөд “Weibo” дээр ч гэсэн энэ талаар ямар ч мэдээлэл алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ХКН-ын ахмад дайчид Ши Жиньпинийг ихэд эсэргүүцэж байсан. Ахмад дайчид Ши Жиньпинд хандан хатуу бодлогоо өөрчлөхийг уриалж байсан. Хэрэв дээр дурдсан мэдээллүүд үнэн зөв бол Ши Жиньпиний бүрэн эрхийн хугацаа мухардалд орсон гэж хэлж болно.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Өвөр монголчуудыг яалаадаа