УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн горимын санал гаргаж, үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн зургаадугаар сард Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн заалт тайлбарласан хууль бус үйлдэл гаргасан. Би Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Байнгын хороогоор хэлэлцэх ёстой, энэ долоо хоногийн хуваарьт алга. Үүнийг шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол дахин сонгогдохгүй байхаас эмээсэн, жагсаалтын ард нуугдаж гишүүн болох гэсэн улстөрчдийн захиалга байсан. Үүнийг л Үндсэн хуулийн Цэц шийдсэн. Энэ асуудлыг жагсаалтад оруулахгүй болохоор нь таныг захиалагч нь юм болов уу гэж хардаж байна. Хууль бус үйлдлийг дараад суугаад байж болохгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
ДАВААСҮРЭН ГИШҮҮН Ч ГАЙГҮЙ САЙН ГИШҮҮНИЙ НЭГ ШҮҮ
Үнэн шүү нам гэсэн халхавчин дор бдаг сугны бөөснүүд л УИХ д орж ирнэ төрөөр ч мөн тоглох юмдаа МАН шангаа хүртнээ
Negen uhaantai hun helsen bdag: alban tushaal huniig evdeggui,harin alban tushaalaa aldah aidas huniig evddeg gej...