Гурван жилийн турш завсарласан “Улаанбаатар” кино наадам үүнээс хойш жил болгон уламжлал болгон явагдахаа амлан кино урлагийн шилдгүүдийг тодрууллаа.
“Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийг жүжигчин С.Баттулга /Зөрлөг киногоор/
“Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийг жүжигчин Ч.Ундрал /”Би чамд хайртай 2” киноны Золбоогийн дүрээр/
“Шилдэг хөрөнгө оруулагч”-аар продюссор М .Есөнмөнх /”Би чамд хайртай 2” киногоор /
“Киноны шилдэг дуу”-аар дуучин Б.Болд /”Би чамд хайртай 2” киноны дуугаар/
“Олны таашаалд нийцсэн кино”-оор “Hero” энтертайнмент /Би чамд хайртай 2 киногоор/
“Киноны шилдэг дууны найруулагч”-аар дууны найруулагч С.Нэргүй /Орхидос 1, 2 /
“Шилдэг хөгжмийн зохиол ”-оор хөгжмийн зохиолч Т.Сэр-Од /Орхидос 1, 2 /
“Шилдэг эмэгтэй дүр”-ээр жүжигчин А.Орхонтуул /Орхидос 1, 2 кино/
“Шилдэг баримтат кино”-оор З.Батбилэг /Тайгын дууч /
“Шилдэг дебют”-ээр найруулагч Б.Жаргалсайхан /Дэв киногоор/
“Шилдэг монтаж”-аар “Татар ажиллагаа” кино
“Шилдэг дүрсний эффект, график”-аар “Татар ажиллагаа” кино
“Шилдэг эрэгтэй дүр”-ээр жүжигчин СТА С.Лхагвасүрэн /“Миний муу аав” киногоор/
“Шилдэг зураглаач”-аар зураглаач Баяраа / “Адам”киногоор/
“Шилдэг зураач”-аар зураач Т.Ганхуяг / “Үл таних эмэгтэй” киногоор/
“Шилдэг нүүр будалт”-аар нүүр будагч М.Одончимэг / “Ми-15” киногоор/
“Шилдэг кино” буюу “Мөнгөн Хангарьд” цомыг “Зөрлөг” киноны хамт олон гардан авлаа.
Ж.Дулмаа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )