КОВИД-19 | 132 тохиолдол илэрснээс 81 нь Өмнөговьд бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 20

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. ( 2022.11.20 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 132 тохиолдол батлагдсан байна. 

Үүний 41 нь Улаанбаатарт, 91 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орон нутагт бүртгэгдсэн халдварын 81 нь Өмнөговь аймагт, зургаа нь Төв аймагт, дөрөв нь Архангай аймагт байна. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс манай улсад коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн. Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон.

48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна. BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.

Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай" хэмээн анхааруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top