КАТАР-2022: 974 чингэлэг ЦЭНГЭЛДЭХ болсон түүх

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Ойрх Дорнодын улсад болж байна.

Хөлбөмбөгийн дэд бүтэц саяхныг хүртэл хөгжөөгүй байсан Катар улс энэхүү том үйл явдалд зориулж орчин үеийн шийдэлтэй найман цэнгэлдэх хүрээлэн байгуулсан билээ.

Эдгээрээс өвөрмөц нэртэй, өвөрмөц шийдэлтэй “974” цэнгэлдэх хүрээлэнг онцолж байна. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг түр хугацаанд Персийн булангийн эрэг дээр сүндэрлүүлжээ. “974” нь дизайны сонирхолтой шийдлээрээ дэлхийн анхаарлыг татаж байна. Цэнгэлдэх хүрээлэнг нийт 974 чингэлгээр барьсан тул нэр нь 974. Ингэснээр барилгын материалыг хэмнэж, архитекторууд ирээдүй хойч үедээ шинэ санаа өгчээ. Мөн 974 нь Катарын олон улсын утасны код. Ийм цэнгэлдэх хүрээлэн хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй.

Нисэх онгоцны буудлаас таван км зайд байрлах “974” цэнгэлдэх хүрээлэн 40 мянган суудалтай.

ДАШТ-ий дараа “974”-ийг буулгаж, чингэлэг болон бусад барилгын материалуудыг дахин ашиглана гэж үзэж байгаа. Мөн “974”-ийг 2030 онд Уругвайд болох ДАШТ-д зориулж дахин угсарна гэх яриа ч бий.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top