Нүүрсний хулгайчдыг илчлэх, хариуцлага хүлээлгэх иргэдийн тэмцэл ид өрнөж байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн холбогдсон нүүрс тээвэр дагасан авлигын гэмт хэргийг прокуророос дахин хаасан байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг бусдад их хэмжээний авлига өгсөн гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг.
Тэрбээр өөрийн хамаарал бүхий компаниуддаа нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Доржпаламд авлига өгөхөөр тохиролцож, 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ “ ХХК-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авчээ.
Ийнхүү нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд А.Адьяасүрэн өөрийн хүргэн Б.Г гэгчээр дамжуулан Г.Доржпаламд 100.000 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 320 сая төгрөгийн авлига болгон өгсөн гэгддэг.
Түүний энэ үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илрүүлж, 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, А.Адьяасүрэнг яллагдагчаар татан шалгахаар болсон ч тэрбээр АТГ-ын мөрдөн байцаагчтай уулзаагүй гэдэг.
Мөрдөгчөөс зугтаж байх энэ хугацаандаа тэрбээр өөрийн нэр дээрх нүүрс тээврийн компаниудынхаа нэрийг өөрчилж эхэлжээ.
Тухайлбал, компаниудынхаа регистрийн дугаарыг өөрчлөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байсан юм.
Тодруулбал,
Гэтэл нэг жилийн турш мөрдөгчөөс зугтсан А.Адьяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох эл шийдвэртэй санал нийлээгүй мөрдөгч эсэргүүцэл гаргаж, Ш.Нямдоржийн гаргасан саналыг ашиг сонирхлын шалтгаантай байж болзошгүй тул хуулийн дагуу шалгаж, түүний шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргасан байна.
Мөрдөгчийн гаргасан энэхүү хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаад, 2021 оны гуравдугаар сард Ш.Нямдоржид хариуцлага тооцож, прокурорын ажил эрхлэх эрхийг түдгэлзүүлжээ.
А.Адьяасүрэнгээс авлига авсан Х.Доржпалам болон тодорхой, баримт бүхий үйлдэлтэй эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор нь хариуцлага хүлээсэн боловч гол эзэн болох А.Адьяасүрэн ямар нэг хариуцлага хүлээлгүй явсаар өнгөрсөн сард түүний хэргийг дахин хаагаад байгаа аж.
Энэ талаар өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн ч түүнийг өмгөөлөн "А.Адъяасүрэн гишүүнд ямар нэг орд байхгүй, нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тээврийн зардал өссөн тул нүүрсний тээвэр хумигдсаар байгаад А.Адъяасүрэн гишүүн бизнес хийх боломжгүй болсон" гэж Бүлгийн хурлын мэдээлэл өгөхдөө ярьж байв.
Нүүрсний хулгайчдыг нэрлэж, хариуцлага тооцохыг шаардан, иргэд төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байх энэ цагт тодорхой баримттай хэргийг хааж, шалгахаас татгалзаж байгаа нь хуулийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг үгүй хийж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Монгол улсын Засгийн газрын гомдлоор 15 орчим албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа боловч одоогоор ямар нэг хариу гараагүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 16 )
Энэ мөнгө, бөгс хоёроо зэрэг өгч Хятадуудтай нийлж нүүрсний машин ашигладаг, Баттулгын суганы бөөс, шившигийн эмийг УИХ-н сонгуульд бүү оруул. Тэр Хятаддаа очоод хэтэж байга. Газрын бэтэг авгай
Новшийн нийгэм шүү, энэ муу нүүрсчинг хятадуудтай нь шүүх хэрэгтэй
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Монголын төрд мөнгө б ө г с 2 байхад болдог юм байна даа янз нь
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
прокурорууд авилгыг ёстой их авдгийн бншд 100 мянган доллар гэнэ үү нэг хүнээс нэг удаад шууд 350 сая тэрбумтнууд юм бн
Айхтар чонон зальтай эмэгтэй ийм нүдэн дээр ил хэргийгяаж хэрэгсэхгүй болгодог бнаа
Хууль бус үйлдлээ далдлахын тулд авилга хахууль өгдөг явдал томчуудаас эхтэй шүү дээ. Энэ нь сонгууль, албан тушаалын наймаа, гэрээ, гарын үс эг гм олон хэлбэртэй. Үүний нэг илрэл нь энэ авгай мөнгөөр цохиж УИХ-ын гишүүн болж томорсон. УИХ-ын гишүүний тангарагаасаа няцсан үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь шударга бус бна. Хийж чадах ажил нь авилга өгч сурсан. Харин хуулийнхан мөнгөний өмнө сөгддөг болчихож.
yadgag muu gazriin beteg ve...dakhij songokhgui sh dee...
Энэ мөнгө албан тушаалд шунасан авгай нараас илүү аюултай юм гэж үгүй, мөнгө өгнө эсхүл бөгсөө өгнө, эцэст нь ард түмэн хохироод л үлдэнэ.
Энэ ойлгомжтой доо. УИХ гишүүүн Адъяасүрэн тэр прокурор нөхөрт авилгал өгсөн байгаа. Дараагийн прокурорт ч авилгал өгсөн байгаа. Дээрэх кейс чинь тийм л үр дагавартай байдаг. Прокурорын авилгалыг илрүүлж хатуу хариуцлага эрүү үүсгэх, цаазаар авахгүй л бол наад прокурор нар чинь имй л юм хийнэ. Ер нь тэгээд бүх хүнийг юу ч мэддэггүй тэнэг хүмүүс байна гэж боддог юм шиг байгаа юм. Ардчилсан нам өмөөрдөгийн хувьд угаас тэнэг нам болсон юм. Товчхондоо Адъяасүрэн үнэтэй юүү ард түмэн энэ намд үнтэй юу гэдэг түүхэн сонголтоо хийсэн л байна шүү дээ.
ингэх гэж уих гишүүн болох
Yu yariad bnaa.
Ер нь шүүх, прокурорын гадаа очиж жагсах хэрэгтэй юм байна шдээ!!!!