ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины арми 8300 гаруй цэргээ алдсан байна.
Түүнчлэн сарын хугацаанд Украины армийн таван онгоц, 10 нисдэг тэрэг, 149 танк, 300 гаруй байлдааны хуягт машин сүйрчээ.
Оросын Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр Украины талтай хийсэн хэлэлцээрийн дагуу даваа гарагт 60 орос цэрэг олзноос суллагдсан байна. Хэлэлцээрийн дагуу талууд 50, 50 гэсэн харьцаатайгаар олзны цэргүүдээ солилцож байгаа аж.
ОХУ болон Украины хэдэн цэрэг олзонд байгаа талаарх тодорхой мэдээллийг аль ч тал нь өгөөгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
бусдын алагдсан цэргийн тоо зарлаж байхаар өөрийнхөө алагдсан шархадсан сураггүй болсон сайн дураараа бууж өгсөн цэргүүдийнхээ тоог ард иргэддээ нуулгүй зөв мэдээл...