Л.Энхболд: Д.Бат-эрдэнэ, Р.Сэддорж нар гарч ирээд үнэнээ хэлэх ёстой

2022 оны 12 сарын 09

Нүүрсний хулгайн тухайд нийгэм даяар шуугиж байна. Ийм чухал цаг үед үнэ цэнтэй, баримттай экспертүүдийн үг тун хэрэгтэй. Тиймээс олон жилийн турш нүүрсний хулгайн тухай ярьж, баримт цуглуулан тэмцэж ирсэн УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой ярилцлаа.


-Нүүрсний хулгайн тухайд хамгийн анх шүгэл үлээж олонд ил гаргасан хүн бол та. Өнөө ч энэ байр суурьтаа бат зогсож байгаа хүн. Өнөөдөр иргэд нүүрсний хулгайтай тэмцэх гээд жагсаж байна. Та эрт ярьж байсан хүн. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй ярья?

-Надад цуглуулсан зүйл бий. Баримт ярина. Анх 2018 онд гаргаж ирсэн. Хэн нэгэн нь аливаа ажлыг эхлүүлэх бус гол нь үр дүн гараасай гэж хүсэж байна. Өнөөдөр бол бас нааштай, бахархалтай байна. Анх нүүрсний асуудал гаргаж ирж байхад ад үзэгдэж байсан, намын бүлэг дээр ч ад үзэгдсэн. Нүүрснийнхэн хэвлэл мэдээллийнхэнд мөнгө өгч, миний эсрэг гүтгэлэг тарааж байсан.

Өнөөдөр иргэд, нийгэм өөрөө хариуцлага тооцож гаргаж ирж байна. Уг нь тухайн цаг үед шийдэх ёстой байсан, өнөөдөр бүр болохоо болиод гаргаж ирж, залуус тэмцэж байна.

-Хоёулаа баримт ярья. Нэр устай нь ярья. Тоо үзүүлье. Та бол 268 мянган тонн нүүрс гэж ярьдаг. Хэд хэдэн тоо байна. Дөрвөн сая тонн гэж байсан байна. Хэн хэрхэн яаж хулгай хийв. 379 мянган тонн нүүрсний хулгай гээд тайлбарлах зүйл олон байна? 

-Надад баримт бий. Гэхдээ шүүх тогтоох ёстой. Анх 2010-2011 онд 379 мянган тонн нүүрс хулгайлагдсан асуудлыг Гаалийн ерөнхий газрын харьяа давхар хяналтын хэлтсийн байцаагч нар болон ЦЕГ-ын Эдийн засагтай тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн. Энэ үед буюу 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Сууриа тавьж байсан, 2011 онд дөнгөж хөрс хуулж байсан. Энэ үед “Энержи Ресурс” ажлаа эхэлсэн. Орон нутгийн "Тавантолгой"-гоос алдагдсан 379 мянган тонн нүүрсний асуудал бүгд тодорхой. Жолооч нь тодорхой, хоосон тэрэг гээд гаргасан.

Тухайн үед “Тавантолгой транс” компани шалгагдсан. Жолооч нь тодорхой, хоосон гэж бүртгэж орж ирсэн машин нь тодорхой байсан юм шүү. "Хоосон гарга" гэж бүртгэсэн. Энэ компани Д.Дагвадорж, Д.Бат-Эрдэнэ нарын эзэмшил компани.

Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан дээр асууж байсан, Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас. Тэгэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэн нэгэн хариуцлага хүлээх боломжгүй болчихсон. Гэтэл яах аргагүй машиныг хоосноор бүртгээд гаргасан нь үнэн.

Хил хамгаалах ерөнхий газрын тухайн үеийн Ажлын хэсгийн дүгнэлтээр 2013-2017 оны бүртгэлийг шалгаж үзэхээр 849 мянган машин хилээр гарчээ гэсэн бүртгэл байдаг. Гэтэл Гаалийн газрын бүртгэлд 815 мянган машин ямар нэгэн ачаа бараатай гарчээ гэж бүртгэлтэй байдаг. Зөрүү 34 мянган машин бий. Хэрвээ хоосон гэж бүртгэсэн бол 100 тонноор тооцоход 3.4 сая тонн нүүрс алдагдсан байх нөхцөл бий. Өнөөдрийн яриад байгаа нүүрсний хулгай тэр үед явсан юм биш биз гэдэг нэг асуудал байна.

Цоо шинэ машин нэг ч гарах боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл гэмтэл авсан бол өөр хэрэг. Хилийн мэдээнээс харахаар автомашин 17 удаа хоосон гарчихсан байгаа.


ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕОГООР ҮЗЭХ
 


-Та 3700 гаруй машин гаргачихсан гэдгийг хэлдэг. Чухам хэн ингэж чадах юм. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байгаа гэж та хэлсэн?

-Ер нь бол энэ нүүрсний хулгайг ганц хүн хийх ажил биш. Би 2018 онд хэвлэлийн хурал хийхдээ хэлсэн, хэн нэгэн байцаагч, хэн нэгэн улстөрч, хэн нэгэн гаалийн ажилтан хийчих ажил биш, нам дагасан бүлэглэл байна гэж хэлсэн.

Тухайлбал, 379 мянган тонн нүүрс гаргасан нь 2010 онд үйлдэгдсэн хэрэг, сансрын зургаас хараад хэлчихнэ.

Тэгэхэд “Эрдэнэс Тавантолгой” дөнгөж хөрс хуулж эхэлж байсан. Орон нутгийн "Тавантолгой"-гоос алга болсон. Өмнөговь аймгийн ард түмэнд буруу ойлгуулж байна. Тэр 379 тонн нүүрсийг Өмнөговийн ард түмнээс авсан, Шүүхэд хандах ёстой. Өмнөговьчууд бидний өмчөөс авсан гэж хандах ёстой.

-Та шоронгоос над руу хүн хандсан гэж хэлсэн. Энэ тухай тайлбарлаач?

-Надад шоронгоос хүн хандсан. Нүүрсний холбоотой асуудлаас үүдэж намайг хорьсон гэж ярьсан. Надад 379 мянган тонн нүүрсний материалыг өгүүлсэн. Тогтоосон хүнээ шоронд хорьсон.

Асуудлыг анх гаргаж ирсэн хүнээ шоронд хорьсон. Анх гаргаж тавих үндэслэл нь МХЕГ-аас өгсөн, давж олборлосон асуудлыг хэлсэн асуудал юм билээ. 

Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ариунболд, орон нутгийн "Тавантолгой"-н захирал нь Р.Сэддорж байсан. Энэ хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Би энэ үед УИХ дээр Авлигын эсрэг лобби бүлэг байгуулсан, асуудлаа тавьсан. Өөрөө ахлаад, орон нутгийн газар дээр нь очиж үз гээд явсан. Тэнд инээдтэй юм болсон.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “За тэр нүүрс чинь хаана байна" гэхэд Р.Сэддорж "Нүүрс шатсан” гэж хэлсэн. М.Энх-Амгалан тухайн үед маш их уурласан. Хамгийн гол нь шатаагүй, 340 мянган тонн нүүрсний мөнгө аль нэг компанийн дансанд ороогүй байна гэсэн асуудал гарсан. Татвараас гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр орон нутгийн санхүүд ч, “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд ч байгаагүй. Нүүрсний хулгай гэж энэ. Үүнийгээ хоёр компанийн асуудал гэж яриад байгаа юм. Гэтэл үгүй. Энэ бол 20 машины суудал биш, 3000 машин гараад явчихсан байгаа асуудал. Энэ 51 хувь өмнөговьчуудын эзэмшдэг орд газар гэдгийг хэлэх ёстой.

-Ийм учраас л залуус гарч ирээд ярьж байна?

-Б.Ариунболд ажлаа хийсэн юм болов уу. Таван жил тогтоож чадахгүй явж байна шүү дээ. Мөнгө зарцуулаагүй, санхүүгийн ямар нэгэн зүйл байхгүй. Орон нутгийн "Тавантолгой"-гоор дамжиж хэн нэгэн эрх мэдэлтэн, нүүрс аваад явчихжээ. Авсан хулгайч нь Тавантолгой биш гэдгээ хэлчихсэн. Татварын 2018 оны дүгнэлтүүдийг хэлэлцээд Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг өгсөн, тэмдэглэл гаргасан.

Цагдаагийн газар шалгасан, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харьяаллаа болохоор АТГ-т өгдөг, миний хувьд бол Засгийн газарт санал тавьж мэдээлэл авсан. Өмнө нь Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ажиллаж байсан, хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Өнөөдөр хаашаа ч болоогүй байна. Энэ тухайд ярихад 2013-2017 онд шалгаад үзсэн, нэг сарын хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод Хятадын компаниар нүүрс зөөлгөсөн.

Тэгэхээр 340 мянган тонн нүүр яасан бэ, тавдугаар сарын 22-26-ны хооронд "Тавантолгой" үйл ажиллагаагаа зогсоолоо гэж өөрийнхөө цахим хуудсанд зарлал тавьчихаад 220 мянган тонн нүүрс тээвэрлээд явчихсан. Энэ бол ноцтой асуудал гэж би боддог. Сарын хугацаанд зогсооход 900 мянган тонн болох юм байна. Нэг сарын хугацаанд зогсоогоод орой 18:00-аас өглөөний 06:00 цагийн хугацаанд 2200 ширхэг машинаар нүүрс тээвэрлэсэн байдаг.

Тэр нь Хятад компани байдаг. Яахаараа нүүрс тээвэрлэж байгаа юм. Өнөөх алдартай мөргөцөг хоёр уурхайн дунд байдаг, коксжих нүүрс. Сарын хугацаанд алга болсон. Үүнийг нүүр бардам ярьж байгаагийн учир гэвэл би бүх машины жагсаалтыг авсан. Бүтэн сар зогссон компанийн 2200 машин гараад явчихсан байдаг. Үйл ажиллагаагаа зогсоосон компани яахаараа ингэдэг юм.

Одоо Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нар гарч ирээд үгээ хэлэх ёстой. Яагаад сарын хугацаанд ажилчдаа амрааж байсан юм гэдгээ хэлэх ёстой.

М.ЗУЛ

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.102) 2022 оны 12 сарын 12

ОДОО ХУУЛЬ ШҮҮХ,ПРОКУРОРЫНХОН САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХАД АЖИЛЛАЛДАА. СҮ.БАТБОЛД,Х.БАТТУЛГА, АЖНАЙН БАТЭРДЭНЭ ГЭЭД БАРИЛДАА ХӨРӨНГИЙ НЬ ХУРААЛДАА АЛЬ ЭСВЭЛ АРД ТҮМНЭЭР ШҮҮЛГЭЛДЭЭ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

0  |  1
Зочин(86.111.136.19) 2022 оны 12 сарын 11

49% ийг бүрэн аваагүй Ватэрдэнэ гэгч Орон нутгийн Тавантолгойн ТУЗийг бүрэн эзэгнээд төрийн 51 иас нь хусчихсан юм бишүү.Л.Энхболд гишүүн шүгэл үлээж хулгайг илэрүүлсэн хүн.Гэтэл Сингафурт энэ хүнийг яааж чадах вэ гэдэг төлөвлөгөөг хэн боловсруулсан нь тодорхой юм бишүү?Энхволд гишүүн ч байдалыг мэдээд өарөө шалгуулахаар шийдэж шалгуулсан нэр цэвэр явья гээд дахин сонгуульд оролцоогүй юм бна

0  |  0
J(98.204.176.20) 2022 оны 12 сарын 10

Tumnii ideh hool,baigaliin baylgiig shunaliin nudeer harj husna gedeg ene uedee boldog l bh .

0  |  0
Болд(64.119.26.53) 2022 оны 12 сарын 10

Сэддорж хулгайч урьд 7 , хойд 7 үеээ нүглийн хар нүх рүү унагалаа.

0  |  0
Зочин(202.9.46.113) 2022 оны 12 сарын 10

АН-г хэллээ гэнэ. У/төржиж бүү намчирх Золжаргал, Батсайхан,Баясгалан, Төмөр зам Баттулга гээд дээр АН-н дарга асан Энхболд Сү.Батболд нарыг шалгаж чадахгүй юм байна.тэд хууль хяналтыг хянаж байдаг бололтой

0  |  0
(103.229.122.81) 2022 оны 12 сарын 09

Батэрдэнэ гэгчийн уурхайгаас их хэмжээний нүүрс алдагдчихаад байхад хуулийн байгууллагад гомдлоо гаргахгүй байгаа нь өөрөө л хусцан гэсэн үг биш үү?

0  |  0
(103.229.122.81) 2022 оны 12 сарын 09

БатЭрдэнийн өмч биз дээ?! Өчнөөн өндөр үнийн дүн бүхий нүүрсээ хулгайд алдчихаад, хуулийн байгууллагад гомдол гаргахгүй байхыг бодоход мань Ажнай өөрөө хусцын биш үү?

0  |  0
Зочин(185.217.71.42) 2022 оны 12 сарын 09

Ж.Мөнхбат, МCS-ыг хамтад нь ярилдаа, худлаа л АН, АН гээд байх юм. Тэр нь бол ойлгомжтой юм байна.

0  |  0
сонгогч(202.9.46.228) 2022 оны 12 сарын 11

хулгайчид эхлээд саяаар , дараа нь тэрбумаар нь, одоо их наядаар нь хулагйлж цагаандаа гарна гэгч болжээ. 40 их наяд гэдэг чинь Монгол улсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө билээ??? Монголоос өөр хууль үйлчилдэг улс оронд бол ийм хүмүүсийн бүх хөрөнгийг хураагаад, бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авчихсан байхсан. … харин монголд эсрэгээрээ тэд жаргалтай нь аргагүй тарвалзаж, балхалзаж, монголын төр, ард түмнийг басамжлан доромжилсоор бх юм…

2  |  0
ард(192.82.80.43) 2022 оны 12 сарын 11

ХУУЛИЙНХАН НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ ГАР НЬ СУНГААСТАЙ. ЭНЭ ХҮНД БАЯРЛАЛАА.

2  |  0
ЗОЧИН (192.82.80.43) 2022 оны 12 сарын 09

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭДЭГ ЗАВААН ЮМАА АЛГА БОЛГОВОЛ ТААРНА. ХҮН АЛЧИХААД ЭХ ОРНЫ БҮХ БАЯЛГИЙГ ЗӨӨЖ ХООСОЛЧИХООД ,, ХҮН АРДЫГ НӨЦГӨЛЧИХӨӨД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУССАН ГЭЭД СУУЖ БАЙХ ЮМ.

1  |  0
Уншигч(192.82.73.207) 2022 оны 12 сарын 09

Хуулийнханыг халаасандаа хийчихжээ, тиймээс л шүүхээр орохгүй байна биш үү. Ард түмний боломжийг хуулийнхантайгаа нийлээд гулгуулчихсан байна. Хугацаа дуусна гэж байхгүй хариуцлага тооцож, хөрөнгийг нь хураа.

1  |  0
зочин(202.179.30.86) 2022 оны 12 сарын 09

Өмнөговийнхон энэ бүгдийг мэддэг. Инээдтэй нь хуулийнхан мэддэггүй

1  |  0
aaa(202.21.127.115) 2022 оны 12 сарын 09

dafasdfasd

0  |  0
haha(202.21.127.115) 2022 оны 12 сарын 09

haha

0  |  0
Top