Н.Алтанхуяг: Нүүрсний хэрэг дээр чулуу шидвэл олон хүний толгой хагарна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2022.12.09/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргаж, үг хэллээ.

Тэрбээр "Ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна даа. Жаахан сэрж, сэдэж юм хиймээр байна. Гадаа залуус жагсаж байна. Бид энд дүлий дүмбэ царайлчихаад сууж байна. УИХ-ын дайчин, шуурхай байдал дутагдаад байна. Баялагтаа эзэн болно гэж хэдэн жил ярив. Нүүрс хулгайлагдаад дуусаж байна. Өнөөдрийн Засгийн газрын явуулж байгаа нүүрсний хулгайтэй тэмцэнэ гэж байна. Хэрэв үнэн бол дэмжмээр байна. Сүүлдээ би эргэлздэг болсон, ард түмэн ч эргэлзэж байх шиг байна. Үнэхээр нүүрсний хулгайтай тэмцэх гэж байгаа бол дэмжинэ. Ямар нэгэн хулгайч, буруу зүйлтэй тэмцэхдээ энд сууж байгаа хэдэн гишүүний нэрийг ээлжилж хэлчихээд суугаад байх юм. Яг чулуу шидэх юм бол олон хүний толгой хагарах ёстой л доо, нүүрс дээр" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ!

Түүнчлэн "Хяналтынхаа ажлын хэсгийг цөөнхөөр толгойлуулчихвал яасан юм. Юунаас айгаад байгаа юм. Яагаад юмыг шударга хийж чадахгүй байна вэ. Аалзны тор шиг нэг нэгнээ барьцаалчихаад байх юм. Нүүрсний хулгайн Ажлын хэсэгт чинь орох гэсэн оруулаагүй. Яагаад цөөнхөөс орж болдоггүй юм. Ажлын хэсэгт орох гишүүдийг кнопоор шийднэ гээд хууль заачихаж. Орох гэхээр унагаачих юм. Ингэж болохгүй шүү дээ. Цөөнхөөрөө юм хийлгэ. Өнөөдрийн чуулганы хурлыг өөрөөр явуулмаар байна. Нүүрсний хулгайгаа яримаар байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 12 сарын 09

Хулгайч хулгайчыг барь гэж байна...

0  |  0
зочин(202.179.27.226) 2022 оны 12 сарын 09

бонд утаан дээр бүр их чулууу овоорох байлгүй

1  |  1
зочин(202.179.30.86) 2022 оны 12 сарын 09

Танай цөөнх дотор нүүрсний анхдагч хулгайч байгаа

2  |  0
7(66.181.160.114) 2022 оны 12 сарын 10

энэ новшийн үед хулгай жинхэнэ цэцэглэсэн дээ

2  |  1
Зочин(122.201.24.220) 2022 оны 12 сарын 09

За чи дут. Худлаа гар ерөнхий сайд байхдаа шүгэл үлээхгүй яагаав.

4  |  0
Top