Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өчигдөр (2022.12.21) товлосон боловч хойшиллоо.

Учир нь, Нийслэлийн прокурорын газраас тус шүүх хуралдаанд оролцох хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү, гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, хуралдааныг ирэх 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Улмаар хэргийг гурван жилийн өмнө шүүхэд шилжүүлсэн боловч нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гэж үзэн, прокурорт буцаагаад байсан юм. Харин энэ оны аравдугаар сард хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хурал ийнхүү гурав дахь удаагаа хойшлоод байна.

Түүнчлэн Д.Кёкүшюзанбатбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тавиад байгаа ба хэргийг шийдвэрлэх хүртэл тэд Монгол Улсаас гарах эрхгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(119.40.98.177) 2022 оны 12 сарын 22

Айл гэр үйлмүүлсэн мөнгө бодсон балайнууд Яаж хүний нүүр хардаг бна аа Дамбын Хишгээгийн дэвсгэр баясгалан байсан

0  |  0
Ж(119.40.98.177) 2022 оны 12 сарын 22

Шүүх ч гэж дээ Авилгын үүр уурхай Яаж ч бодсон газар дээр нь очоод үзэхэд л юу байгаа нь тодорхой ш дээ Ял хамаагүй ээ Төр газараа аваад Хөрөнгийг нь л хураачих л даа

0  |  0
Зольбон Бөх Зохиолын(77.111.247.206) 2022 оны 12 сарын 22

Зольбон 2 пязда

1  |  0
Rh(103.26.193.117) 2022 оны 12 сарын 22

Ene 2 ali deer herger argalchihsan odoo zygeer huhruud suuj bgaa

0  |  0
хайршан(66.181.166.134) 2022 оны 12 сарын 22

авгай нөхөр 2 луйварчин новшнууд

0  |  0
Top