Вашингтон сард 14 мянган зэр зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалтай

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

 

АНУ-ын цэргийн аж үйлдвэр сард 155 мм калибрын 14 мянган сум үйлдвэрлэх хүчин чадалтай гэж “Washington Post” хэвлэлд мэдээлжээ.

Тус сонинд гарсан нийтлэлд Украины Зэвсэгт хүчинд үзүүлэх тусламж урт хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөгүй байжээ. Арван сар үргэлжилж, хэзээ дуусах нь тодорхойгүй мөргөлдөөн АНУ-ын стратеги төлөвлөгөөний алдаа дутагдлыг илрүүлж, АНУ болон НАТО-ийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн бааз учир дутагдалтай болохыг харуулсан байна. Ихэнх гол нэрийн зэр зэвсгийн нөөц шавхагдаж байхад пуужингийн шинэ үйлдвэрлэлийн хугацаа сар зарим тохиолдолд жилээр сунжирч буйг сонин дурджээ.

АНУ-ын Армийн сайд Кристин Вормутын мэдэгдсэнээр, бүх төрлийн их бууны сумны хомстол сул тал болжээ. АНУ-ын батлан хамгаалах аж үйлдвэр сард 155 мм калибрын 14 мянган сум үйлдвэрлэх хүчин чадалтай. Украины Зэвсэгт хүчин ширүүн тулааны үеэр ийм хэмжээний сумыг хоёр хоногт зарцуулдаг байв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.186.109) 2022 оны 12 сарын 25

Amerik l gants hojij bh shiv,30-ad oni ih hyamralaas garch chadahgui arga yadaj btal,delhiin 2-r dain ehelj amerikiin ediin zasag avragdan sergen mandsan tuuhtei,tuuh davtagdaj bh shig..

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 24

Amerka ba Evropiin tsevsegiin vildveriin etsed delhiig sunuuh uym bna l daa.

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 24

Amerka ba Evropiin tsevsegiin vildveriin etsed delhiig sunuuh uym bna l daa.

1  |  0
Top